Ираны Зэвсэгт хүчний нэг хэсэг болох Islamic Revolutionary Guard Corps мягмар гарагт “АНУ Ираны удирдагчдыг онилсон халдлага, аллагыг үргэлжлүүлвэл Америкийн тэргүүлэх 10 гаруй технологийн компани хариу довтолгооны бай болж магадгүй” гэж нхааруулжээ.
IRGC мэдэгдэлдээ, Apple, Google, Meta, Microsoft зэрэг нийт 18 технологийн компанийг “Иранд үйлдэгдсэн аливаа аллагын хариуд онилно” гэж дурдсан бөгөөд энэ нь лхагва гаргийн оройн 20:00 цагаас (Тегераны цагаар) эхэлнэ” гэжээ.
Уг мэдэгдлийг IRGC-тэй холбоотой хагас албан ёсны Tasnim мэдээллийн агентлаг дамжуулсан байна.
Эдгээр компаниудыг сонгосон шалтгаан нь, АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш Ираны олон удирдагчийг устгах ажиллагаанд технологийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж буйтай холбоотой аж.
АНУ болон Израиль дараах өндөр албан тушаалтнуудыг устгасан гэж мэдээлсэн. Үүнд: Дээд удирдагч Ali Khamenei, Хувьсгалт гвардын ерөнхий командлагч Mohammad Pakpour, Аюулгүй байдлын дээд албан тушаалтан Ali Larijani нар багтжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд засгийн эрхийг өөрчлөх зорилготой байж магадгүйгээ илэрхийлсэн бол Израиль улс ирээдүйн удирдагчдыг ч онилох боломжтой гэж анхааруулжээ. Үүнд Хаменейн залгамжлагч байж болзошгүй хүү Можтаба Хаменей ч багтаж буй аж.
IRGC мэдэгдэлдээ “Та бүхэн террорист ажиллагаагаа зогсоох тухай бидний удаа дараагийн анхааруулгыг үл тоомсорлосон. Өнөөдөр АНУ болон Израилийн холбоотнуудын довтолгооны улмаас Ираны иргэд амь үрэгдлээ.
Террорист байнуудыг тодорхойлох, хянахад Америкийн мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюуны компаниуд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул цаашид эдгээр байгууллагууд бидний хууль ёсны бай болно.
Террорист ажиллагаанд оролцож буй компаниуд аливаа халдлагын хариуд заавал хариу цохилтод өртөх болно” гэж дурджээ.
Эх сурвалж: THE TIME










































































