АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг АНУ болон Израилийн үйл ажиллагааг “удахгүй” дуусгахаа амалсан. Иранд ирэх “хоёр-гурван долоо хоногт” хүчтэй цохилт өгөхөө зарласан мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдыг төдийлөн сэтгэл хангалуун байлгаагүй байна. Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч, хувьцааны ханш унасан талаар AFP агентлаг пүрэв гаргийн өглөө мэдээлэв.
Brent маркийн нефть дөрөвдүгээр сарын 1-нд баррель тутамдаа 100 ам.доллароос доош унасан байсан нь ойролцоогоор 7%-иар өсөж, 108,15 ам.долларт хүрсэн бол West Texas Intermediate маркийн нефть 6%-иас дээш өсөж, 106.75 ам.долларт хүрсэн байна.
Трампын мэдэгдэл: Иранд хүчтэй цохилт
Трамп “Бид Иранд хоёр-гурван долоо хоногт маш хүчтэй цохилт өгнө. Тэднийг чулуун зэвсгийн эринд нь буцаан аваачна” гэжээ. Мөн Иран АНУ-ын санал болгосон нөхцөлөөр хэлэлцээрийг эсэргүүцсэн тохиолдолд “тэдний бүх цахилгаан станцуудад маш хүчтэй цохилт өгч магадгүй” гэж анхааруулсан байна.
Тэрбээр “Ормузын хоолойгоор нефть нийлүүлж буй улс орнуудад тус хоолойг хамгаалах, өөрсдөө чөлөөлөхийг уриалжээ. Тэр “Дэлхийн улс орнууд Ормузын хоолойгоор нефть авч байгаа бол үүнийг өөрсдөө хамгаалах ёстой. Үүнийг үнэлж, анхаарч, хамгаал. АНУ-д ямар ч хэрэггүй” гэжээ.
Эдгээр үг нь сүүлийн үед дэлхийн зах зээлд нефтийн үнийн сэргэлтэд сөргөөр нөлөөлсөн байна. Учир нь, Трамп өмнө нь Иранд дайн “маш хурдан дуусна” гэж мэдэгдэж, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Иранд энэхүү мөргөлдөөнийг дуусгах хангалттай хүсэл эрмэлзэл бий” гэж амласан юм.
Нефтийн үнэ буурах урьдчилсан таамгийг эвдсэн нь
AFP агентлаг SPI Asset Management компанийн эксперт Стивен Иннесийн үгийг иш татжээ. Тэр “Трамп амжилтад хүрсэн зорилгуудынхаа тухай ярьсан, харин мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар биш. Цохилт үргэлжилнэ, цэрэг гаргахгүй, боломжит хурцадмал байдал үүсч магадгүй. Энэ нь зах зээлд паник үүсгээгүй ч, дуусашгүй асуудлын дохио болж байна. Зах зээлд дуусашгүй асуудал бол савлагааны түлш юм” гэжээ.
Тэрбээр цааш нь “Нефтийн үнэ өссөн нь дайн гэнэт хурцадсан учраас бус, зах зээл урьдчилан таамаглаж байсан үнэ буурч, нөхцөл байдал дуусна гэсэн төсөөлөл нь тасарснаас болсон” гэж тайлбарласан байна.
Pepperstone компанийн эксперт Майкл Браун “Хөрөнгө оруулагчид Трампын мэдэгдлээс илүү тодорхой мэдээлэл сонсохыг хүссэн. Трамп мөргөлдөөнийг дуусгах тодорхой хугацааг заагаагүй” гэжээ.
Иран дахь дайны төгсгөлийн тодорхой бус байдал
Трамп болон Ираны эрх баригчдын мэдэгдлүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас гадна Иран Ормузын хоолойг хаасан хэвээр буй. Энэ нь дэлхийн нефтийн зах зээлд 20%-ийн нийлүүлэлтийн гол хэсгийг хариуцдаг тул зах зээлд томоохон савлагаа үүсгэж байгаа юм.
Дэлхийн банкны Ерөнхий захирал Паскаль Донохоу өмнө нь Иранд дайн үүсгэж буй хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.
Эх сурвалж: DW










































































