Монгол уламжлалт логик “Бургас тайраад, барилга барьж болно, харин гол дагасан зам баривал гол ширгэнэ”. Гэтэл дэлхий дахинд энэ нь бүр энгийн зүйл байх нь.
АНУ-ын Interstate 5 гол Sacramento River дагуу, Нью-Йоркод FDR Drive East River дагуу, Японы Tokyo-д Shuto Expressway Sumida River дагуу, Германд Autobahn A3 Rhine River дагуу, Хятадад Yangtze River дагуу хурдны замууд, Францад A4 autoroute Seine River дагуу гээд дурдаж болох нь.
Үнэндээ гоё, зөв төлөвлөсөн бол гол дагасан зам барихад юу ч саад болохгүй гэдгийг харуулж байна. Эргэлзээ байвал Google-ээс хайхад л хангалттай.
Монголд яагаад “болохгүй” гэж ярьдаг вэ? “Төмөр замаар танк орж ирнэ” гэдэг үлгэр шиг энэ логик олон жил биднийг хавчсан хэвээр. Бусад орнууд шийдэж, төлөвлөж, хэрэгжүүлж байхад бид боломжоо өөрсдөө хааж, хөгжлийн боломжоо гээж байна.
Гол нь боломж байхад зөв төлөвлөлт, инженерийн шийдэл, хөрөнгө оруулалт, хяналттай хэрэгжилт хэрэгтэй. Зөвхөн “болохгүй” гэсэн хуучин сэтгэлгээгээ хаяад дэлхийн туршлагыг судалж, өөрийн нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлбэл Монголд ч гол дагасан хурдны зам, томоохон дэд бүтэц барих бүрэн боломжтой.
Эцэст нь хэлэхэд, дэд бүтэц хөгжүүлэх нь үлгэр биш, бодит боломж юм. Ирээдүйд хот төлөвлөлт, дэд бүтэц, зам барилгын бодлогоо зөв төлөвлөж чадвал “болохгүй” гэсэн хуучин сэтгэлгээний боолчлолоос гарах цаг иржээ. Монголд ч гэсэн боломжтой.










































































