МАН-аас Баянгол дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Ууганцэцэг 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн маргааны улмаас нөхрөө хутгалсан хэрэг гарч, хажууд нь байсан хүмүүс дуудлага мэдээлэл өгчээ.
Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэргийн талаар тодруулахад “Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг дүүргийнхээ МАН-ын 8-р хорооны үүрийн дарга хийдэг бөгөөд “Говь” сауны урд 29 дүгээр байранд “Шинэ дөл” нэртэй буузны цех ажиллуулдаг аж.










































































