УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2026.04.01) хуралдаж, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцээрийг танилцуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гүйцэтгэв. Улмаар гишүүд санал асууж, үг хэлснээр санал хураалт явууллаа.
Тус байнгын хорооны хуралд 19 гишүүн оролцож, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн санал хураалт явуулсан.
Тус байнгын хорооны 19 гишүүний 14 нь дэмжиж, 73.7 хувийн саналаар тус хэлэлцээр дэмжигдлээ.










































































