Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр цуврал барилдааныг зохион байгуулж, хуваарийг нь танилцуулдаг уламжлалтай. Дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааныг олон нийтэд танилцуулав. Энэ сард үндэсний бөхийн барилдааны “Алтан цом”-ын эзэн тодрохоороо онцлогтой. Тодруулбал, энэ сарын 19-ний ням гарагт аварга баг тодрох юм. Түүнчлэн улсын аварга Г.Эрхэмбаяр болон аваргуудын нэрэмжит барилдаантай. Барилдааны хуваарийг хүргэе.
Дөрөвдүгээр сарын 3
Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан /долдугаар тойргийн сүүлийн хагас/, 17:30 цагт
Дөрөвдүгээр сарын 4
Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 5
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 11
Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр сарын 12
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 17
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 11:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 18
Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр сарын 19
Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын финалын барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр сарын 24
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 25
Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 26
Аваргуудын нэрэмжит нийслэлийн МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 11:00 цагт.










































































