УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг уг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд дэмжсэн болохыг хэллээ.
Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80,2 хувь нь дэмжив.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ даргалав.










































































