МАН-ын Бага хурал өнөөдөр 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ. Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын Удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг 2025 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.










































































