Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны гуравдугаар сарын 29-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































