“Дэлхийн адууны өдөр”-ийг Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр долдугаар сарын 11-нээс 13-нд зохион байгуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургадугаар сарын 3-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Энэхүү тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн оржээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, “Дэлхийн адууны өдөр” үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулах ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.











































































