Цөмийн довтолгооны үед амьд үлдэх эсэхийг тодорхойлоход тус болох энгийн нэгэн “амьд үлдэх дүрэм” байдаг нь 2026 онд ч хэрэг болох боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Мэдээж хэрэг, нөхцөл байдлыг хэтрүүлж бодох шаардлагагүй. Цөмийн дайралт бодитоор ойрхон байна гэж хэлэхэд эрт ч дэлхий даяарх тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед ийм яриа мэдээллийн гарчгаас холдохгүй байгаа нь үнэн.
Жишээлбэл, Владимир Путины 2022 онд Украинд хийсэн довтолгооноос үүдэн Европт дайн үргэлжилж байна. Мөн Ойрхи Дорнодын хурцадмал байдал ч намжих шинжгүй хэвээр байгаа юм.
Өнгөрсөн сард АНУ, Израиль хамтарсан цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн нь тухайн дэглэм цөмийн зэвсэг бүтээж байна гэсэнДональд Трампын засаг захиргааны үзэлтэй холбоотой байв.
Ийм нөхцөлд “10-80-10” гэх амьд үлдэх дүрмийг мэдэж байх нь илүүдэхгүй байж магадгүй юм.
“10-80-10” дүрэм гэж юу вэ?
Psychology Today-д тайлбарласнаар, энэ нь хүмүүс онцгой аюултай нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг тайлбарласан сэтгэлзүйн онол аж.
Судлаач Жон Лийчийн хэлснээр, хүмүүсийг гурван бүлэгт хувааж болох нь. Үүнд:
- 10% — Тайван, хяналттай хүмүүс
Эдгээр хүмүүс аюулыг урьдчилан мэдэрч, нөхцөл байдлыг хурдан дүгнэн, тайван, бодлоготой ханддаг.
Тэд яаралгүй, зөв шийдвэр гаргаж, бусдад ч тусалж чаддаг.
Ийм төрлийн хүмүүс амьд үлдэх магадлал хамгийн өндөр. - 80% — Балмагдсан хүмүүс
Ихэнх хүмүүс гэнэтийн нөхцөлд цочирдож, будилж, юу хийхээ мэдэхгүй болдог.
Тэд зөв шийдвэр гаргахад хүндрэлтэй, идэвхгүй байдалд ордог. - 10% — Бууж өгдөг хүмүүс
Эдгээр хүмүүс шууд найдвараа алдаж, амьд үлдэх боломжгүй гэж үздэг.
Сэтгэлзүйн хувьд тогтворгүй, буруу үйлдэл хийх нь өөрсдөд нь болон бусдад сөрөг нөлөө үзүүлдэг.
Цөмийн довтолгооны үед юу хийх ёстой вэ?
Зарим хүн машиндаа суугаад хурдны зам руу зугтах нь зөв гэж бодож магадгүй. Гэвч Lawrence Livermore National Laboratory-ийн мэргэжилтэн Брук Баддемайер 2017 онд Business Insider-т өгсөн ярилцлагадаа “Машиндаа бүү суу. Жолоо барьж зугтах гэж бүү оролд. Машины шил, төмөр таныг хамгаална гэж бүү бод” гэж анхааруулжээ.
“10-80-10” дүрэм нь бодит бэлтгэлээс илүүтэй сэтгэлзүйн бэлэн байдал ямар ч аюулын үед хамгийн чухал гэдгийг харуулж байна. Тайван, бодлоготой байж чадвал амьд үлдэх магадлал эрс нэмэгдэх нь.
Эх сурвалж: UNILAD










































































