Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 24-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14..+19 градус.
Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 4-9 метр. Өдөртөө +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 4-9 метр. Өдөртөө +3…+5 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































