ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ Европын эрчим хүчний зах зээл дээр Оросын байр суурь сулрахыг өмнө нь ч, одоо ч сайшаасаар буй. Ингэснээрээ дэлхий даяар, бүх бүс нутагт давамгайлах хүсэлтэйгээ ил тод харуулж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар ОТР телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Лавров “АНУ Оросыг Европын эрчим хүчний зах зээлээс шахагдаж буйг өмнө нь ч, одоо ч сайшааж байна. Сербид хүртэл шахаж байна. Энэ бол америкчууд хэдийнэ оролцоож ирснийг харуулж буй Жо Байден эхлүүлсэн, харин Дональд Трамп дуусгаж байна. Энэ нь дэлхийн бүх бүс нутагт эрчим хүчний ноёрхлыг тогтоох гэсэн ил тод санаархал юм” гэжээ.
Эх сурвалж: TASS










































































