ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ эрчим хүчний нөөцөө илүү ашигтай гэж үзвэл шинэ, хурдацтай өсөж буй зах зээлүүд рүү бүрэн шилжүүлэн борлуулах боломжтой” гэж мэдэгдэв.
Тэрбээр сэтгүүлчдэд “Хэрэв эрчим хүчний нөөц – шингэрүүлсэн хий, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнд ихээхэн хэрэгцээтэй байгаа шинэ, өсөн нэмэгдэж буй зах зээлүүд илүү сонирхол татахуйц гэж үнэлэгдэж байвал Орос улс мэдээж эдгээр зах зээлд бүрэн чиглэнэ” гэж хэлжээ.
Песков энэ мэдэгдлийг Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений байр суурийг тайлбарлахдаа хийсэн байна. Тэрбээр “Европын холбооны орнуудад Европт эрчим хүчний бодит хомсдол үүссэн ч Оросоос хий худалдан авахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж:










































































