Григорийн тооллын жилийн 80 дахь (өндөр жил бол 81 дэх) өдөр юм. Мөн он дуустал 285 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 537 – Ромын бүслэлт: Витижес хаан хотын зүүн болон хойд ханыг нэвтрэх гэж оролдов. Ромын иргэд Византийн генералуудын тусламжтайгаар довтолгооноос хамгаалж байсан гэдэг.
- 1152 – Францын хаан VII Луи Акүйтанын гүн Элеанортой гэрлэжээ.
- 1188 – Японы хаан ширээнд Антокү суув.
- 1800 – Ромын пап ламаар VII Пиус сонгогджээ.
- 1801 – Британи болон Францын цэргүүд Египетийн Никрополисийн балгасын орчим тулалдав.
- 1804 – Франц улсад “Наполеоны кодекс”-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодекс ёсоор Францын жирийн иргэн болон олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхгүй байхаар тусгажээ.
- 1871 – Отто фон Бисмарк Германы улсын анхны канцелараар томилогдсон.
- 1913 – АНУ-ын Охайо мужийн Дейтон хотод их үер бууж 360 гаруй хүн амиа алдан 20,000 өрх орох оронгүй болжээ.
- 1918 – Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Михайль цэргийн ажиллагааг эхлүүлэв.
- 1919 – Оросод өрнөсөн Октябърын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлийн засгаар замнахаар болов. Ингэснээр европ тивд Оросоос гадна анхны коммунист улс бий болсон түүхтэй юм.
- 1921 – Оросын большевик нам шинэ эдийн засгийн бодлого /НЭП/ боловсрууллаа.
- 1925 – АНУ-ын Теннесси муж хүний хөгжлийг судлах, оюутан, сурагчдад заахыг хориглосон хууль батлав.
- Бүгд найрамдах Солонгос улсын захирагч буюу Ерөнхийлөгч Синман Рий ажлаасаа халагджээ.
- 1928 – Атлантын далайг анх удаа нисч туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулав.
- 1935 – Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Перси биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.
- 1937 – Пуерто Риког захирч байсан АНУ-ын ерөнхийлөн захирагч Блантон К.Виншипийн тушаалаар Понче хотын 19 хүнийг шалтгаангүйгээр буудан хороожээ. Тухайн үед Блантон К.Виншип ерөнхийлөн захирагчийн үүргийг орлон гүйцэтгэгч байсан юм.
- 1943 – Вермахтийн оффицер Рудольф фон Герсдофф Адольф Хитлерийг хороох зорилготой халдлага зохион байгуулсан боловч бүтэлгүйтэв. Мөрдөн шалгалтаар Герсдоффыг буруутай гэдгийг тогтоож чадаагүй билээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн зэвсэгт хүчин Бирм улсын Мандалай хотыг чөлөөлөв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Данийн нийслэл Копенхаген хотод байрлах Гестапогийн төв байрыг Британийн нисэх хүчин бөмбөгдхөөр төлөвлөж байв. Байршлын тооцоолол зөрж сургуулийн байрыг андуурч бөмбөгдсөний улмаас 125 энгийн иргэн амиа алджээ.
- 1946 – Америкийн үндэсний хөлбөмбөгийн баг Лос Анжелес Рамс баг хар арьст тоглогч Кенни Вашингтонтой гэрээ байгуулав. Ингэснээр Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болсон юм.
- 1960 – Өмнөд Африкад арьс өнгөрөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг цагдаагийн газар хүч хэрэглэн тарааж 69 хүн амиа алдан, 180 хүн шархаджээ.
- 1963 – АНУ-ын Конгресс Алькатразын холбооны шоронг албан ёсоор хаах шийд гаргав.
- 1965 – АНУ-ын Сансар судлалын агентлаг Рейнжер хөтөлбөрийн сүүлийн хөлөг болох “Рейнжер 9” хөлгийг хөөргөжээ.
- Өнгөт арьстануудын эрх, хүний эрхийн төлөө тэмцэгч Др. Мартин Лютер Кинг сүүлийн томоохон жагсаалаа зохион байгууллаа. АНУ-ын Алабама мужийн Монтгомери болон Селма хотуудад болсон жагсаалд 3,200 хүн оролцсон байна.
- 1970 – АНУ-ын Сан-Франциско хотын амбан захирагч Жозеф Алиотогын зарлигаар “Эх дэлхийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэхээр болов.
- 1980 – АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер ЗХУ Афганистантай дайн зарласнаас шалтгаалж Москвагийн Зуны олимпын наадамд АНУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
- 1983 – Израиль Палестины хооронд Баруун эргийн төлөөх хурцадмал байдал эхэлжээ. Хоёр талын аль, аль нь хорт хий ашигласан байна.
- 1986 – Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын уран гулгагч Деби Томас түрүүлэв. Ингэснээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьст тамирчин болжээ.
- 1990 – Өмнөд Африкын захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов.
- 1994 – НҮБ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлжээ.
- 1999 – Бертран Пиккард болон Брайн Жонес нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.
- 2002 – Ромын пап II Ион Павел Израил улсад айлчиллаа. Энэ нь Ромын папын түүхэнд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм.
- 2006 – Нийгмийн сүлжээний алдарт Твиттер албан ёсоор байгуулагджээ.
- 2019 – БНХАУ-ын Жаньсу мужийн Химийн үйлдвэр дэлбэрсний улмаас 47 хүн амиа алдан 640 гаруй хүн бэртэж, гэмтэв.
Мэндэлсэн алдартнууд
- 927 – Сон гүрний хаан Тайзү (976 онд нас барсан)
- 1768 – Францын алдарт физикч, математикч Жозеф Фурьер (1830 онд нас барсан)
- 1806 – Мексикийн 25 дахь Ерөнхийлөгч Бенито Хуарез (1872 онд нас барсан)
- 1839 – Оросын нэрт хөгжмийн зохиолч Модест Мусоргский (1881 онд нас барсан)
- 1899 – Грекын Ерөнхий сайд Панажиотис Пипинелис (1970 онд нас барсан)
- 1904 – “М&М”, “Марс” шоколадыг зохион бүтээсэн Форрест Марс (1999 онд нас барсан)
- 1906 – Рокефеллерийн удмын саятан III Жон Д.Рокефеллер (1978 онд нас барсан)
- 1926 – Монголын дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраа (1993 онд нас барсан)
- 1928 – Непалийн 24 дэх Ерөнхий сайд Суря Бахадур Тапа (2015 онд нас барсан)
- 1932 – Нобелийн шагналт Америкийн физикч Уольтер Гилберт
- 1935 – Аваргуудын лигийн хёор удаагийн аварга Английн дасгалжуулагч Брайн Клоу (2004 онд нас барсан)
- 1945 – Олимпын аварга Америкийн гүйгч Чарльз Грийни
- 1950 – Оросын улс төрийн зүтгэлтэн Сергей Лавров
- 1956 – Тив, дэлхийн аварга Норвегийн уртын зайн гүйгч Ингрид Кристиансен
- 1958 – Олимп, дэлхийн хошой аварга Зүүн Германы гүйгч Марлийс Гор
- Эмми болон БАФТА-гын шагналт жүжигчин Гэри Олдман
- 1961 – Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Лотар Матеус
- Олимпын хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Ким Төрнер
- 1962 – “Продюсерс”, “Мөрдөгч Гажет”, “Араатны хаан арслан” киноны од жүжигчин Меттью Бродерик
- 1972 – Олимпын аварга, Европын мөнгөн медальт Унгарын дүүгүүрч Балаш Кисс
- 1980 – Олимпын зургаа, дэлхийн 17 удаагийн алтан медальт Норвегийн цаначин Марит Бьёрген
- 1982 – Олимпын мөнгөн медальт Этиопын гүйгч Эжегаеху Дибаба
- 1986 – Испанийн хөлбөмбөгч Мичу
- 1988 – Английн хөлбөмбөгч Лий Каттермол
- 1989 – Испанийн хөлбөмбөгч Хорди Альба
- 1991 – Францын хөлбөмбөгч Антуан Гризманн
- 1993 – Английн хөлбөмбөгч Жейк Бидуелл
- 2003 – Пан Америкийн наадмын мөнгөн медальт Канадын уран сайхны гимнастикч Натали Гарсиа
Эх сурвалж: WIKIPEDIA










































































