Григорийн тооллын жилийн 79 дахь (өндөр жил бол 80 дэх) өдөр юм. Мөн он дуустал 286 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 235 – Ромын жанжин Максимус Тракс өөрийгөө хаан хэмээн зарлажээ.
- 1602 – Голландын “Дорнод Энэтхэгийн пүүс” байгуулагдав.
- 1616 – Английн аялагч Сэр Уольтер Релей Лондон хотын цамхагт 13 жил хоригдсоны эцэст суллагджээ.
- 1760 – АНУ-ын Бостон хотод гал гарч 349 барилга байгууламж сүйдэв.
- 1815 – Элба арлаас зугтсан Наполеон Бонапарт 140,000 цэрэгтэй арми, 200,000 сайн дурын цэрэг бүхий салаатай болсноор богино хугацааны хаанчлалаа эхлүүлжээ.
- 1848 – Германы улсуудад гарсан хувьсгал: Баварийн хаан I Людвиг эрх ямбаасаа татгалзав.
- 1854 – АНУ-ын Висконсин мужийн Рипон хотод тус улсын Бүгд найрамдах нам байгуулагджээ.
- 1883 – Францын нийслэл Парис хотод болсон хуралдаанаар аж үйлдвэрлэгчдийг хамгаалахыг зөвшөөрөв.
- 1913 – Хятадын үндэсний намыг байгуулагч Сун Чиао-Жен халдлагад өртөн хүнд шархдав. Шархадсанаасаа хойш хоёр хоногийн дараа амьсгал хураажээ.
- 1915 – Суут физикч Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоо боловсруулав.
- 1922 – АНУ-ын зэвсэглэлийн түүхэнд анх удаа нисэх онгоц тээвэрлэх “Лангли” хөлөг онгоцыг нэвтрүүлжээ.
- 1923 – Чикаго мужийн уран зургийн клуб нээгдэв. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлэв. Ингэснээр тус улсад орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.
- 1933 – АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт рүү гал нээж, хүнд шархдуулсан Жузеппе Цангара гэгчийг Флорида мужийн шоронд цахилгаан сандал дээр цаазаар авав.
- СС-ийн дарга Хайнрих Гиммлер Дачаугын бөөнөөр хорих лагерыг босгох шийдвэр гарч, улмаар Теодор Эйк гэгчийг хорих лагерын даргаар томилжээ.
- 1951 – Японы томоохон арал болох Хоншүү арал илэрч, улмаар тус арал орших Яманаши мужийн Фүжиёшида хот байгуулагдав.
- 1952 – АНУ-ын Сенат Японтой энхийн гэрээ байгуулахыг дэмжжээ.
- 1956 – Тунис улс Францаас тусгаар тогтнов.
- 1964 – Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
- 1972 – Ирландын бүгд найрамдах арми Умард Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэлж долоон хүн амиа алдан, 148 хүн шархдав.
- 1985 – Нохойтой чаргаар 1,135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.
- Канадын паралимпын тамирчин Рик Хансен дэлхийг тэргэнцрээр тойрох аялалаа эхлүүлэв.
- 1988 – Эритрийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Эритрийн ардын чөлөөлөх фронт Афабет тосгонд нэвтрэв. Улмаар энэ дайнд ардын чөлөөлөх фронт ялалт байгуулсан билээ.
- 1990 – Алдарт дээрэмчин Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.
- 1993 – Английн Уоррингтон хотод Ирландын бүгд найрамдах арми бөмбөг дэлбэлж, улмаар хоёр хүүхэд амиа алдав. Үүнийг эсэргүүцэн Британи, Ирланд улсуудад олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
- 1995 – Японы нийслэл Токио хотын метронд Шинрикио Аүм гэгч сарин хийг цацсаны улмаар 12 хүн амиа алдаж, 1,300 хүн шархдав.
- 2003 – Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 2006 – Чад улсын зүүн хэсэгт Канадын 150 цэрэг Ардчилсан өөрчлөлтийн төлөөх нэгдсэн фронтын босогчдод буудуулан амиа алджээ. Тус хөдөлгөөнийхөн Чадын ерөнхийлөгч Идрисс Дебиг засгийн эрхээс зайлуулахыг хүсч байсан юм.
- 2012 – Иракын арван хотод террорист ажиллагаа болж үүний улмаас 52 хүн амиа алдаж 250 хүн бэртэж гэмтжээ.
- 2014 – Афганистаны Кабул хотод байрлах тансаг зэрэглэлийн “Серена” зочид буудалд дөрвөн зэвсэглэсэн этгээд халдаж найман хүн амиа алдав.
- 2015 – Дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.
- 2019 – Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох болсноо зарлав. Түүний орыг дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол Касым-Жомарт Токаев залгахаар болсон юм. Ингэснээр Казахстан улсыг сүүлийн 29 жилийн турш толгойлсон Назарбаевын ноёрхол эцэс болсон билээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1725 – Османы эзэнт гүрний султан I Абдул Хамид (1789 онд нас барсан)
- 1800 – Коста-Рика улсын Ерөнхийлөгч Браулио Каррило Колина (1845 онд нас барсан)
- 1811 – Францын эзэн хаан II Наполеон (1832 онд нас барсан)
- 1828 – Норвегийн нэрт яруу найрагч Хенрик Ибсен (1906 онд нас барсан)
- 1882 – Францын 17 дахь Ерөнхийлөгч Рэнэ Коти (1962 онд нас барсан)
- 1910 – Олимпын наадмын мөнгөн медальт Германы дүүгүүрч Эрвин Бласк (1999 онд нас барсан)
- 1911 – Нобелийн шагналт Мексикийн дипломатч Альфонсо Гарсиа Роблес (1991 онд нас барсан)
- 1915 – Австрийн найм дахь Ерөнхийлөгч Рудольф Киршлагер (2000 онд нас барсан)
- 1916 – Францын Ерөнхий сайд Пьер Мессмер (2007 онд нас барсан)
- 1928 – Олимпын аварга уртын харайгч Жером Биффль (2002 онд нас барсан)
- 1939 – Канадын 18 дахь Ерөнхий сайд Брайн Малрони
- 1941 – Олимпын мөнгөн медалт, Азийн хошой аварга Японы марафонч Кимихара Кэнжи
- 1950 – 1980 оны Олимпын хүрэл медальт жүдоч, үндэсний бөхийн улсын начин Равдангийн Даваадалай
- 1957 – Америкийн жүжигчин, найруулагч Спайк Лий
- “Мөстлөгийн үе”, “Роботууд” хүүхэлдэйн киноны зураглаач Крис Уеж
- 1970 – “Орголт”, “Гүн хөх тэнгис” киноны од жүжигчин Майкл Рапапорт
- 1972 – Олимпын аварга, хошой хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Грег Сийрл
- 1982 – Чехийн хөлбөмбөгч Томаш Кушак
- 1984 – Испанийн хөлбөмбөгч Фернандо Торрес
- 1985 – Францын хөлбөмбөгч Морган Амалфитано
- 1990 – Аргентины хөлбөмбөгч Маркос Рохо
Эх сурвалж: WIKIPEDIA










































































