Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу!!!
2026 оны гуравдугаар сарын 20-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +3…+5 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































