ХХААХҮЯ-наас Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл суманд “Цахим хоршоо” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хавраас эхэлж хэрэгжих цахим төсөлд хамрагдах малчин, малчдын хоршоо дижитал платформд элсэн орсноор дэд төсөлд хамрагдах боломжтой аж.
Төсөлд хамрагдсанаар ноос, ноолуурыг анхан шатанд боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөрмжтэй болох, зах зээлтэй холбох, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах замаар малчид, хоршоодын орлогыг нэмэгдүүлэх юм байна.
Дижитал платформд элсэн, бүртгүүлэх хугаца гуравдугаар сарын 16-наас 20-ны өдөр бол төсөлд хамрагдах саналаа илгээх хугацаа гуравдугаар сарын 23-наас 27-ны хооронд болох аж. Үүний дараа чадавхжуулах сургалт, хөтөлбөрүүдэд дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хугацаанд хамрагдахыг Архангай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
“Шинэ хоршоо” төсөл хэрэгжсэнээр тус аймгийн хэмжээнд 2000 гаруй малчин гишүүнтэй 636 шинэ хоршоо бий болох юм байна.









































































