Григорийн тооллын жилийн 77 дахь (өндөр жил бол 78 дэх) өдөр юм. Мөн он дуустал 288 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- МЭ 37 – Ромын сенат эзэн хаан Тибериусыг хаан ширээнээс буулгаж, Калигулаг дараагийн хаанаар өргөмжлөв.
- 633 – Арабын хойгийн жижиг ханлигууд Абу Бакрын удирдлага дор нэгдэж Халифат байгуулахаар болжээ.
- 1229 – Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик өөрийгөө Йерусалем хотын хаан хэмээн зарлаж Загалмайтны зургадугаар аян дайнд нэгдэхээ мэдэгдэв.
- 1241 – Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн эзэн хааны цэргийг Краков орчимд бут ниргэж эзлэн авчээ.
- 1438 – Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Хабсбургын угсааны II Альберт суужээ.
- 1644 – Англичууд Повхатан омгийнхонтой гурав дахь тулаанаа хийж эхлэв. Тулаанд Англичууд ялж, эзлэн авсан нутгаа Виржиниа гэж нэрлэжээ.
- 1766 – Америкийн хувьсгал: Британийн парламент тамганы хуулийг хүчингүй болгов.
- 1739 – Бүгд найрамдах Майнц улс байгуулагдаж, Андреас Жозеф Хофманн өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав. Энэ нь Германы газар нутагт байгуулагдсан анхны орчин үеийн бүгд найрамдах улс байлаа.
- 1834 – Өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн зургаан фермерийг Английн засаг захиргаа Австрали улс руу хөөв.
- 1848 – Гуравдугаар сарын хувьсгал: Берлин хотод хувьсгал дэгдэж энгийн иргэд болон армийн хооронд тулаан болж 300 гаруй хүн амиа алджээ.
- 1850 – Санхүүч, бизнесмен Хенри Уеллс, Уиллиам Фарго нар “Американ Экспресс”-ыг үүсгэн байгуулав.
- 1865 – Америкийн иргэний дайн: Эх газрын улсуудын конгресс сүүлчийн удаа хойшлов.
- 1871 – Францын Ерөнхийлөгч Адольф Тьерс Парис даяарх бүх хамтралуудыг татан буулгажээ.
- 1874 – Хавайн арал АНУ-тай худалдааны гэрээ байгуулав.
- 1892 – Канадын Ерөнхийлөн захирагч асан Лорд Стенли хоккейн цомын тэмцээн зохион байгуулсан нь Стенлийн цомын эхлэл байлаа.
- 1913 – Чөлөөлөгдөөд удаагүй байсан Тессалоники хотод Грекын хаан I Георг хаан халдлагад өртөн амиа алджээ.
- 1915 – Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданьелс орчимд Британи болон Францын армийн тэнгисийн цэргийн довтолгоон бүтэлгүйтэв.
- 1921 – Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны ялалтыг авчирчээ. Энэ өдрийг Монголчууд Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
- Польш-ЗХУ улсын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулав.
- 1922 – Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Мохандас Гандид зургаан жилийн хорих ял оноожээ.
- 1925 – АНУ-ын Миссури, Иллиной, Индиана мужуудад хар салхи дэгдэж 695 хүн амиа алдав.
- 1937 – АНУ-ын Техас мужийн Шинэ Лондон хотын дунд сургуульд халдлага болж 300 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байсан юм.
- Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаанд Испанийн бүгд найрамдах арми Италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.
- 1938 – Мексикчүүд гадаадын болон дотоодын газрын тосны компаниудыг нэгтгэж “Пемекс” компанийг байгуулжээ.
- 1940 – Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Альпын нурууг даван Франц, Их Британи руу цэрэг оруулахаар болов.
- 1942 – Дайны нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын засгийн газар Япон гаралтай америкчуудыг өөр газар түр байршуулж эхэлжээ.
- 1948 – Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргав.
- 1953 – Туркын баруун хэсэгт газар хөдөлж 265 хүн амиа алджээ.
- 1959 – Хавайг захирах гэрээнд гарын үсэг зурав.
- 1962 – 1954 оноос эхлэн Алжирт дэгдсэн иргэний дайн өндөрлөжээ.
- 1965 – “Восход 2” сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.
- 1968 – Алтан стандарт: АНУ-ын конгресс мөнгөний ханшийг тогтооход алтны хэмжээг ашиглахаар болжээ.
- 1970 – Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
- 1980 – Плетескийн сансрын 43 дахь хэсэгт “Восток-2М” пуужин түлшний асуудлаас болон дэлбэрч 48 хүн амиа алджээ.
- 1990 – Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
- АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
- 1994 – АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
- 1996 – Филиппин улсын Күецон хотод байрлах шөнийн цэнгээний газар гал гарч 162 хүн амиа алджээ.
- 1997 – Туркийн нутаг дэвсгэрт ОХУ-ын “Антонов Ан-24” онгоц осолдож, хөлгийн багийн 50 гишүүн бүгд амиа алдав.
- 2014 – ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
- 2015 – Тунисийн нийслэлд байрлах Бардогийн үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэнв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Мэндэлсэн алдартнууд
- 1496 – Францын хатан хаан Мери Тюдор (1533 онд нас барсан)
- 1609 – Данийн хаан III Фредерик (1670 онд нас барсан)
- 1782 – АНУ-ын долоо дахь Дэд Ерөнхийлөгч Жон К.Калхун (1850 онд нас барсан)
- 1828 – Нобелийн шагналт Английн улстөрч Рендал Кремер (1908 онд нас барсан)
- 1837 – АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливленд (1908 онд нас барсан)
- 1844 – Оросын суут хөгжмийн зохиолч Николай Римский Корсаков (1908 онд нас барсан)
- 1858 – “Дизель” хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизель (1913 онд нас барсан)
- 1869 – Их Британийн Ерөнхий сайд Невиль Чемберлейн (1940 онд нас барсан)
- 1928 – Филиппиний 12 дахь Ерөнхийлөгч Фидель В.Рамос
- 1936 – Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Ф.В.де Клерк
- 1942 – Алтан гадас одонт зохиолч, сэтгүүлч, богино өгүүллэгийн нэрт төлөөгч Жагдалын Лхагва
- 1956 – Олимпын хоёр, дэлхийн гурван удаагийн алтан медальт, Шведийн цаначин Ингемар Штенмарк
- 1959 – “Тав дахь махбодь”, “Никита”, “Алуурчин Леон”, “Жанна ДАркийн түүх” киноны найруулагч, ЕвропаКорп-ын захирал Люк Бессон
- 1964 – Олимпын тав, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Бонни Блейр
- 1970 – Америкийн реппер, дуучин, жүжигчин Күийн Латифа
- 1978 – Олимпын алт, мөнгө, дэлхийн 10 удаагийн аварга, Австралийн усанд сэлэгч Брүүк Хенсон
- 1979 – “Марүүн 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левин
- 1980 – Францын хөлбөмбөгч Себастиан Фрай
- Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уран гулгагч Алексей Ягудин
- 1981 – Олимпын хошой аварга, дэлхийн есөн удаагийн аварга Норвегийн биатлонч Тора Бергер
- Тив, Дэлхийн аварга Францын гүйгч Лесли Жон
- 1987 – Олимпын гурав, дэлхийн долоон удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Ребекка Сони
Эх сурвалж: WIKIPEDIA










































































