Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны анхдугаар хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргав.
“Дүнжингарав” Уралдааныг
• Их нас
• Соёолон нас
• Сонгомол дунд нас ангиллаар
2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо зохион байгуулахаар тогтсон байна.










































































