Монголын спортын түүхэнд мөнхөрсөн нэгэн бахархалтай өдөр тохиож байна. Монгол Улсын спортын олимпизмын 70 жилийн түүхэнд 7 удаа зуны олимпын наадамд хүч сорьж, “Бээжин-2008” олимпын мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, шар тивийн наадмын олон медаль зэргээрээ арвин амжилт үзүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спортын түүхэнд дахин шинэ хуудсыг нээв.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд хүчин зүтгэж, дэлхийн шилдэг тамирчдын эгнээнд зүй ёсоор багтсан тэрбээр өнөөдөр 80 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй хүн Хурандаа цолтон болж, түүх бүтээлээ. Энэ амжилт нь зөвхөн спортын салбар төдийгүй эмэгтэйчүүдийн манлайлагчийн төлөөллийг бататгасан үйл явдал боллоо.
Мөн үүнтэй зэрэгцэн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Алдар” спорт хорооны Орлогч даргаар томилогдон, удирдлагын түвшинд өөрийн туршлага, ур чадвараа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болжээ. Энэ нь Монголын спортын салбар, тэр дундаа эмэгтэй тамирчдын төлөөлөл удирдах албан тушаалд гарах боломжийг түүхэнд тэмдэглэж буй бахархалтай үйл явдал юм.
Отрядын Гүндэгмаа 1978 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн.
Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн.
Амжилтууд
Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
- 1998 онд О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр, Д.Оюунтай хамт ДАШТ-ийн багийн төрлөөс хүрэл медаль авсан.
- 2006 онд 25 метрийн хийн гар буун хувийн төрлөөр хүрэл медаль авсан.
- 2002 он: Азийн наадмын хувийн болон багийн төрлөөр 2006 онд хүрэл медаль хүртсэн.
- Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай.
- 2005 он: Зүүн Азийн наадмын мөнгө, Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005).
- 1980 оноос хойш дахин Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон.
- 2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа болжээ.











































































