Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаеи хэвлэлийн бага хурлын үеэр “Иран улс АНУ болон Израилийн үйлдсэн бүх дайны гэмт хэргийн баримтыг баримтжуулна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бидний хийх ёстой хамгийн чухал зүйл бол гэмт хэргүүдийг баримтжуулах явдал юм. Цэргийн довтолгоотой холбоотой олон улсын эрх зүйн үндэс маш тодорхой байдаг. Бид хууль бус дайнд өртөөд байна.
Энэ хууль бус дайны хүрээнд олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй. Эдгээр нь түрэмгийлэл бөгөөд өөрөө дайны гэмт хэрэг, мөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болохыг баталж байна. Миний бодлоор энэ нь үнэхээр геноцид юм.
Тиймээс бүх тохиолдлыг маш нарийн баримтжуулж байна. Мэдээж хэрэг бид мөрдөн шалгахын тулд боломжит бүх арга хэрэгслийг ашиглах болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS










































































