Григорийн тооллын жилийн 76 дахь (өндөр жил бол 77 дэх) өдөр юм. Мөн он дуустал 289 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- МЭӨ 45 – Юлий Цезарь сүүлийн ялалтаа байгуулав. Мундад болсон тулаанд Помпейн удирдагч Титус Лабиенусын цэргийг бут цохижээ.
- 180 – Ромын хаан Марк Аврелий насан эцэслэж түүний хүү Коммодус хаан ор суув.
- 455 – Ромын сенатын дэмжлэгтэйгээр Баруун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Петрониус Максимус суужээ.
- 1001 – Одоогийн Филиппиний нутагт мандаж байсан Бутуаны хаант улс Сонг улс руу элч илгээж, найрамдахыг уриалав.
- 1337 – Олноо “Хар хунтайж” гэж алдаршсан Эдуард Корнволлын гүн болж, Английн түүхэн дэх анхны гүн хэмээн түүхэнд үлджээ.
- 1452 – Испанийн цэргүүд Гранадагийн эмирт улсыг дарахаар цэрэг илгээжээ. Тулаан эцэстээ Испаничуудын ялалтаар өндөрлөсөн юм.
- 1677 – Франц-Голландын дайны үеэр Францын тал Валенсиеннес хотыг бүсэлж, эцэст нь хяналтаа тогтоожээ.
- 1780 – Америкийн хувьсгал: Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашигтон илгээлт илгээв. Илгээлтэд “Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой” гэж дурдсан байв.
- 1805 – Бүгд найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Наполеон улсаа Италийн хаант улс болгон өөрчилж, өөрөө хаан ширээнд суув.
- 1824 – Их Британийн нийслэл Лондон хотод Англи болон Голландын тал Малайн хойгыг хуваан захирах Англи-Голландын гэрээнд гарын үсэг зуржээ. Хэдийгээр Англичууд Малайн хойгыг бараг бүхлээр нь захирч байсан ч Суматра болон Ява эрэг дагуух бүлэг хэдэн арал Голландчуудын мэдэлд байсан юм.
- 1842 – Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгуулагджээ.
- 1860 – Шинэ Зеландын уугуул иргэд европын түрэмгийлэгчдийн эсрэг дайн дэгдээв.
- 1861 – Италийн хаант улс байгуулагджээ.
- 1921 – Гуравдугаар сарын үндсэн хуулийн хүрээнд Польшийн бүгд найрамдах хоёрдугаар улс байгуулагдав.
- 1939 – Хятад-Японы хоёрдугаар дайн: Хятадын Гоминданы цэрэг Японы талтай Нанчаны тулааныг эхлүүлжээ.
- 1941 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний уран зургийн галлерей байгуулагдав. Галлерейн нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт оролцжээ.
- 1942 – Нацистын Германы мэдэлд орсон Польш улсын зүүн хэсэгт орших Львовын бөөнөөр хорих лагерт хорт хий ашиглан хоморголон устгаж эхлэв.
- 1945 – Германы Ремаген хотыг холбоотны арми эзлэснээс 10 хоногийн дараа Людендорффын гүүр нуржээ.
- 1947 – Стратегын бөмбөг суурилуулсан “Торнадо Б-45” онгоц анхны нислэгээ үйлдэв.
- 1948 – Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Хойд Атлантын гэрээний хуралдаанаар Бельги, Франц, Люксембург, Нидерланд, Их Британи улсууд Хойд Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-г байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
- 1950 – АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач эрдэмтэд химийн үелэх системийн 98 дахь элемент болох “калифорниум”-ыг илрүүлж, үелэх системд байршуулжээ.
- 1957 – Филиппиний Чебү аралд онгоц осолдож, тус улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай болон өөр бусад 24 хүн амиа алдав.
- 1958 – АНУ “Вангуард 1” сансрын хөлгийг хөөргөжээ.
- 1959 – Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц Төвдөөс дүрвэн гарч, Энэтхэгт иржээ.
- 1960 – Алсын тусгалтай пуужин суурилуулж АНУ руу сүрдүүлэг илгээж байсан Кубын засаг захиргааны эсрэг цэргийн ажиллагаа явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр гарын үсэг зуржээ.
- 1963 – Индонезийн Бали арал дээр орших Агунг галт уул дэлбэрч, 1,100 хүн амиа алдав.
- 1968 – АНУ-ын Засгийн газар Юта мужийн “Гавлын хөндий”-д мэдрэлд нөлөөлөх хорт хийг туршжээ. Туршилтын явцад 6,000 хонь үхсэн байна.
- 1969 – Израйлийн Ерөнхий сайдаар Голда Мейл сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд тэр болжээ.
- 1970 – Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.
- 1973 – Вьетнамын дайн дуусч дайнд явсан цэргүүд гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан Слава Ведерын зураг Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авчээ.
- 1985 – “Шөнөөр гэтэгч” хочтой Ричард Рамирез Лос Анжелес хотод хоёр хүний амь насыг хороов.
- 1988 – Тусгаар тогтнолын төлөөх Эритри улсын дайн: Этиопын дэмжлэгтэй Эритри улсын арми, Эритрийн ардын чөлөөлөх фронтын гурван бригадын эсрэг тулааныг эхлүүлжээ.
- 1992 – Аргентины Буенос Айрес хотод байрлах Израйлийн элчин сайдын яамны гадаа бөмбөг суурилуулсан машин дэлбэрч 29 хүн амиа алдан, 242 хүн шархдав.
- Өмнөд Африкад арьс өнгөөр ялгаварлах апартейдын эсрэг олон нийтийн санал хураалт болж 68.7 хувийн саналаар бүрэн хоригложээ.
- 2000 – Угандагын үндсэрхэг үзэлтэй “Бурханы зарлигтай арван армийн шинэчлэлийн хөдөлгөөн”-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд дээрхээс гадна 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.
- 2003 – Иракыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Күүк өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
- 2004 – Косовогын бослого: Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бослого дэгдэж 22 хүн амиа алдан, 200 хүн шархаджээ. Мөн Серби дэх Ортодокс сүмийн урд 35 хүн амиа алдан, хоёр сүм сүйдэв.
- 2011 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Сомали улсад 1972 онд иргэний дэгдэж, иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг болсон гэж үзэв.
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Ливи улсад 1973 онд иргэний дайн дэгдсэн гэж үзжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1231 – Японы эзэн хаан Шижо (1242 онд нас барсан)
- 1881 – Нобелийн шагналт Швейцарийн физиологич Уольтер Рудольф Хесс (1973 онд нас барсан)
- 1885 – Олимпын наадмын гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Америкийн хөнгөн атлетикч Ральф Рөүз (1913 онд нас барсан)
- 1888 – Францын Ерөнхий сайд Паул Рамадьер (1961 онд нас барсан)
- 1907 – Бельгийн 50 дахь Ерөнхий сайд Жеан ван Хутт (1991 онд нас барсан)
- Японы 41 дэх Ерөнхий сайд Мики Такео (1988 онд нас барсан)
- 1919 – Америкийн нэрт дуучин Нат Кинг Коул (1965 онд нас барсан)
- 1920 – Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх Мужибур Рахман (1975 онд нас барсан)
- 1939 – Дэлхийг завьтай тойрсон анхны завьчин Робин Нокс-Жонстон
- 1947 – Оросын нэрт дуучин Юрий Чернавский
- 1951 – “Галактикийн хамгаалагчид”, “Нью-Йоркоос зугтсан нь”, “Хараал идсэн найм”, “Галзуу хурд” цувралын од Көрт Рассел
- 1955 – “Форест Гамп”, “Труман”, “Аполло 13”, “Хэргийн газрын үзлэг: Нью-Йорк” киноны од Гари Синис
- 1969 – Олимпын аварга, хүрэл медальт Францын цаначин Эдгар Гроспирон
- 1973 – “Коррс” хамтлагийн бөмбөрчин Каролин Корр
- 1982 – Өмнөд Африкын хөлбөмбөгч Стивен Пинаар
- 1983 – Португалийн хөлбөмбөгч Рауль Мерелеш
- 1986 – Босни Герцеговин улсын хөлбөмбөгч Эдин Жеко
- 1988 – Шведийн хөлбөмбөгч Расмус Эльм
- 1989 – Японы хөлбөмбөгч Шинжи Кагава
- 1990 – Олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Энэтхэгийн бадминтонч Сайна Нехвал
- 1997 – Олимпын тав, дэлхийн 14 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Кейти Ледеки
Эх сурвалж: WIKIPEDIA










































































