Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2026 оны гуравдугаар сарын 17-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































