Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр, урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны улсын нэгдсэн төсөв жилийн эцэст 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Энэ нь 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлтэй харьцуулахад 33.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд голлон татварын орлогын бууралтаас болон Ашигт малтмалын нөөц, олборлолтын татвар (АМНАТ)-ын орлогын бууралттай холбоотой гэж ҮСХ дүгнэжээ.
Тухайлбал, 2025 онд татварын орлого өмнөх оны мөн үеэс 331.5 тэрбум төгрөгөөр буурсан бол АМНАТ 1.2 их наяд төгрөгөөр багассан нь төсвийн алдагдал нэмэгдэхэд шууд нөлөөлсөн байна.
Нүүрсний үнийн уналтаас үүдэн, 2025 оны төсөв анх батлагдсан үзүүлэлтээсээ 3.3 орчим их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй гэж тооцоолж, Засгийн газар 2025 оны VII сард төсвийн тодотголыг баталжээ.
Энэ тодотголоор төсвийн орлогыг нийт 3.9 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр танах шийдвэр гаргасан байна. Ингэснээр төсвийн алдагдлыг багасгах, улсын санхүүгийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна.













































































