УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хэвлэлд өгсөн ярилцлагын
онцлох ишлэлүүдээс хүргэж байна.
-Монголоос явсан, оргон зайлсан гэх мэтээр бичээд байна. Би эх орондоо л байгаа. Өмнө нь миний хамтран боловсруулсан хуулиуд намрын чуулганаар орох гэж байна. Тэдгээрийн хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Ажлаа нэгдүгээрт тавина. Нэгэнт хэрэг үүсгэсэн байгаа учраас хуульчидтайгаа ажиллаж байна.
-Намаасаа “хөөгдсөн”-өө сошиалаас харах мэдээж сайхан биш. МАН ялагдсан үед гурван жил намын нарийн бичгийн бичгийн дарга хийж байлаа. Боловсон хүчний хувьд олон жил ажилласан, мэдээж сайхан биш. Намын баярын хурал дээр хэн нэгнийг хөөж байна гэдгийг анх удаа л сонссон. Намын хяналтын ерөнхий хороо эцсийн шийдвэр гаргах байх.
-УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаал одоо ч байгаа. Би хамгаалж авч үлдэх гэхээсээ илүү улс төрийн өрнөл л болсон, манай намд. Санаж байгаа бол, өнгөрсөн намрын улс төрд татагдан оролцоогүй улс төрийн хүчин ч гэж үлдсэнгүй. Бусад намууд ч татагдан оролцлоо. Аль нэг бичигт гарын үсэг зураагүй таван гишүүн үлдсэн гээд бодчих. Тэгэхээр ямар их талцал хуваагдал, улс төрийн өрнөл өнгөрсөн намар явсан бэ гэдэг харагдана. Харамсалтай нь, улс төрийн өрнөл дотор л ийм процесс явагдсан.
-Яллагдагчаар татагдсан тогтоолыг бүр нэг сард танилцуулсан. Түүнээс хойш дуудах болгонд нь л очиж мэдүүлэг өгч байна. Түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар оролцохгүй, хүндрэл учруулаад, гадаад дотоод зугтаад байгаа зүйл огт байхгүй. Монголдоо байхад хилийн хориг тавьж байгаа нь гайхалтай. Би ээж, аав хоёрынхоо цагаан сарын гал тогоог барьдаг хүн, энэ цаг үед гадагшаа дотогшоо явна гэж байхгүй.
-Эрүүгийн хуулийн 19.2 буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хууль бусаар авах гээд байна гэж үзсэн. Үндсэн хуулинд “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ” гэж заасан. УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн би УИХ-ынхаа эрхийг хууль бусаар бүр авсан болчихоод байгаа юм.
-Үндсэн хуулийн дагуу УИХ-д 18 онцгой бүрэн эрх байдаг. Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд тайлагнана. Хариуцдаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, эсвэл огцруулах эрхтэй. УИХ онцгой бүрэн эрхээ эдлэх гэсний төлөө Засгийн газар нь УИХ-даа хариуцлага тооцсон ийм л юм боллоо, яг үнэнийг хэлэхэд.
-Нийгмийн бухимдал, ардтүмний засаглалын эрхийг та нар хэрэгжүүлж чдахгүй, өөрсдөө хийнэ гэсэн ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл УИХ Засгийн газартаа хариуцлага тооцох бүрэн эрхтэй.
-Өнөөдрийг хүртэл улс төрийн тэмцэл өрнөж байна. Энэ бол нам доторхи тэмцэл биш, сүүлдээ бүр институц хоорондын тэмцэл болж эхэллээ. УИХ Засгийн газартаа хариуцлага тооцох гэсэн биш Засгийн газар өөрийнхөө харъяа тагнуул гэх мэтчилэн хуулийн байгууллагуудаараа УИХ-даа хариуцлага тооцдог боллоо. Ингэвэл бидний парламентын ардчиллын суурь үзэл санаа алдагдана гэсэн үг.
-Засгийн газар бүх ард түмэнд хариуцлага хүлээх юм уу? Засгийн газрыг ард түмэн сонгоогүй шүү дээ. УИХ-ын гишүүд таалагдсан, таалагдаагүй бүгд ард түмний сонголт. Ард түмний сонголтыг энд шүүгээд, дээрээс нь ард түмний сонголтоор гарч ирсэн парламент Үндсэн хуулиар эдлэх ёстой эрхээ эдэлсний төлөө Засгийн газрын агентлагаар шүүлгэж байгаа нь өнөөдөр маш харамсалтай байна.
-Энэ нь цаашид Засгийн газрыг огцруулж болохгүй шүү. Засгийн газрыг огцруулвал өнөөдөр та нар тагнуулаар шалгагдана шүү. АТГ-т шалгагдана шүү гэсэн үг болж б айна.
-Ер нь хэрэг үүсгээгүй гишүүн үлдээгүй юм биш үү. Жил гаруйхны өмнө цагдаагийн байгууллагаас эхлээд хууль, шүүхийн асуудал байхгүй нэр дэвшихэд асуудалгүй гэсэн тодорхойлолт авч байж бүх гишүүн нэр дэвшдэг шүү дээ. Жилийн өмнө асуудалгүй байсан улсууд өнөөдөр бүгдээрээ асуудалтай болчихож байна.
-Эсвэл энэ жинхэнэ нөгөө хонгилоор нь чирээд байгаа юм уу? Эсвэл манай хуулийн байгууллага өмнө нь асуудалтай байсан хүмүүсийг алдаатай байдлаар тодорхойлолт гаргаад байсан уу. Тэгвэл жинхэнэ төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулах процесс алдаатай болчихсон юм биш үү.
-Одоо энэ гишүүдийн ихэнх нь анх удаа сонгогдсон гишүүд байна. Бараг бүгд хуулийн байгууллагад асуудалтай юм биш үү. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар 30 гаруй гишүүн шалгагдаж байгаа юм байна. Үлдсэнүүд нь ямар нэг байдлаар асуудалтай юм шиг байна. Нэг бодлын өнөөдөр УИХ хорих анги шиг болж байна гэсэн үг шүү дээ.
-30 гаруй гишүүн огцруулах санал нэгдсэн гишүүд байна. Дээрээс нь нэмээд дахиад огцруулахад оролцож магадгүй гэж байгаа юм болов уу. Би сайн мэдэхгүй байна. Тэр мэдээллийг хэн аваад, уншаад сууж байна вэгээд би бас гайхаж байна. Хуулийн байгууллагуудаар шалгагдаж байгаа учраас нууц байх ёстой биз дээ. Одоо харж байхад асуудалгүй хүн үлдээгүй юм шиг байна.
-Манай дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цаг нартай асуудал дээр маш нарийн зохицуулалт дутмаг юм байна. Сая Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг уншаад маш их гайхсан зүйл бол тэр. 10 хоногийн дотор УИХ хуралдаж шийдвэр гаргана гэж байгаа бол 10 хоногийн дотор УИХ-ын гишүүд заавал оролцох ёстой. Би ирц бүрдүүлэх гээд гуйгаад сууж байх ёсгүй байхгүй юу. Хууль түүнийг шаардах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүд бүгд оролцох ёстой.
-Ард түмнээс сонгогдсон парламент алдаатай, оноотой ч энэ зарчмаараа явах ёстой. Парламентын засаглалтай олон улс орон ийм л байдаг. Хуулийн дагуу намайг хуралдаан даргалах ёстой гээд дарааллыг нь бичиж өгсөн. Надаас өөр дэд дарга байсан ч даргалах л байсан. Би даргалах боломжгүй гэвэл эс үйлдэхүй хийнэ. Төрийн хоёр өндөрлөгийг нэг өдөр огцруулна гэдэг миний хувьд хар өдөр байхгүй юу.
-Ардын намд ард түмэн бухимдангуут хаа нэг газар хий гарах нь вэ, хэн нэгнийг зодож ард түмэнд харуулж байж ард түмний бухимдал гарах гээд байна гээд аргаа бараад, хамгийн түрүүнд анх у даа сонгогдсон гурван гишүүнийг дээрээс нь намайг оруулаад энэ хэдийг яллаад ч юм уу шоронд хийвэл ард түмний 30 жилийн бухимдал гарах гээд байна гэж үзээд байна шүү дээ.
-Монголын ард түмэн харалган бас биш шүү дээ. Энэ гурав, дөрвөн гишүүнийг гишүүнээс нь татлаа гээд Монгол Улсад шударга ёс тогтох уу? Ингэлээ гээд Монголын парламент цэвэр тунгалаг болох уу? Цаашдаа албан тушаалтнууд албан тушаалаа давуулаад өөрсдийнхөө эрх ашгийг намынхаа эрх ашгийн дээр аваачаад тавьчихдаг энэ бүхэн зогсоно гэдэгт итгэлтэй байж чадах уу?
-Хэн нэгнээр хий гаргах хэрэгтэй байгаа учраас, дээрээс нь энэ хэдэн залуучууд нь олон юм яриад, Засгийн газрыг нь огрцуулна гээд шаардлага тавиад, тэр хурлыг нь даргалаад даргад нь өрсөлдөнө гээд тэрэн дотроос нь цор цор гээд ядаж байхад шинэ гишүүд нөгөөдөхөөс нь хоёр эмэгтэй хүн байгаа, зөөлөн харагдаж байгаа учраас л ард түмэнд барьж авч зодож харуулж байна шүү дээ.
-Монголын ард түмэн 30 жилийн хугацаанд хэн нь хаана байсан бэ гэдгийг мэднэ шүү дээ. Энэ хүмүүсийн зарим нь намайг оюутан байхад л дарга, гишүүн байсан. Тэр үед миний бухимдаад явж байсан олон асуудал өнөөдрийг хүртэл байж л байна.
-Би гадаадад ажиллаж амьдарч байхдаа маш их хүсэл эрмэлзлэлээр “Эх орноо хөгжүүлнэ, өөрчлөлт хийнэ. Бид л хийхгүй бол хэн хийх вэ” гээд ирсэн. Өнөөдөр олон залуучууд тийм бодолтой ирсэн. Бүр их жаргадаггүй юм аа гэхэд тайван амьдрах амьдралаа хаяад энд ирээд, их хүчээр зүтгэсэн чинь бөөн даваа, бөөн бэрхшээл. Эцэс сүүлд нь ийм зүйлтэй тулаад дуусах юм байна. Ийм хүсэл эрмэлзэл Монголын бүх залуучуудад байгаа.










































































