Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 16-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 16-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Баруун болон төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн.
Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…+6 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 8-13 метр. Өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР









































































