Биеийн хэлэмжийн мэргэжилтэн Энди Харрингтон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гарын дохио зангааны талаар тайлбарлаж, тэдгээр нь ямар утга илэрхийлдэг талаар ярьжээ.
Трамп илтгэл тавихдаа их илэрхийлэлтэй, олон төрлийн гарын хөдөлгөөн ашигладгаараа алдартай. Тэрбээр үг хэлэхдээ хэлэх гэж буй санаагаа хүчтэй болгохын тулд янз бүрийн дохио зангаа ашигладаг байна.
“О” хэлбэрийн гарын дохио
Энди Харрингтоны хэлснээр, Трамп илтгэлдээ маш тодорхой нэг дохиог байнга ашигладаг аж. Тэрбээр “Трамп тодорхой хэдэн гарын дохиог тогтмол ашигладаг. Тэдний нэг нь ‘Ажлыг дуусга’ гэсэн санааг илэрхийлдэг маш тодорхой дохио байдаг” гэж тайлбарлажээ. Энэ нь эрхий хуруу болон долоовор хуруугаа нийлүүлж, “О” хэлбэр гаргах хөдөлгөөн юм байна.
“Зөөлөн дайчин” дохио
Мэргэжилтэн энэ дохиог “soft warrior” буюу “Зөөлөн дайчин” гэж нэрлэжээ. Тэр тайлбарлахдаа “Энэ нь дайчны хөдөлгөөнтэй төстэй. Гэхдээ хэтэрхий авторитар (хатуу захирах шинжтэй) харагдахаас зайлсхийсэн хэлбэр” гэжээ.
Энди Харрингтон “Үнэндээ бол тэр илтгэлдээ илүү хүчтэйгээр, жад эсвэл илд шиг дээш заасан хуруугаар заах хөдөлгөөн хийж болох байсан. Гэхдээ ихэнх улс төрчид тийм хөдөлгөөнөөс зайлсхийдэг. Учир нь, хэтэрхий тушааж байгаа мэт харагддаг.
Тиймээс энэ “О” хэлбэрийн жижиг дохио нь илүү нарийвчлалтай санаа илэрхийлэх, мессэжийг тодотгох, “Ажлаа дуусга” гэсэн утгыг хүчтэй болгох үүрэгтэй гэж тэр тайлбарласан байна.

Трампын биеийн хэлэмж
Мэргэжилтний хэлснээр, ихэнх улс төрчид медиа сургалт авдаг байна. Гэхдээ Дональд Трамп ихэнхдээ энэ уламжлалтай эвлэрдэггүй. Тэр ихэвчлэн бодож төлөвлөхөөсөө илүү шууд ярьдаг. Өөртөө маш итгэлтэй харагддаг. Биеийн хэлэмжид нь нууцлах зүйл бараг байдаггүй” гэжээ.
“Авторитар” хэв маягийн хөдөлгөөн
Мэргэжилтний хэлснээр, Трампын зарим хөдөлгөөн “сонгодог авторитар” хэв маягтай байдаг аж. Жишээ нь, гарын “таслах” мэт хөдөлгөөн – тайлбар хийх үед санаагаа тодруулахад ашигладаг. Хоёр гараа холдуулж байгаад буцааж ойртуулах – санаагаа өргөжүүлж тайлбарлаж буйг илэрхийлдэг.
Гараа дэлгэх хөдөлгөөн
Трамп гараа хоёр тийш дэлгэх хөдөлгөөнийг ихэвчлэн өөрт нь эерэг хандаж байгаа, өөрийг нь дэмжих магадлалтай үзэгчдийн өмнө хийдэг байна. Энэ нь нээлттэй, итгэлтэй байгааг нь илэрхийлдэг аж.
Өөртөө итгэлгүй үед илэрдэг дохио
Энди Харрингтон Трампын нэг сонирхолтой дохиог мөн тайлбарласан байна. Тэр нь хоёр бугуйгаа барих хөдөлгөөн аж. Тэр “Энэ нь биеийн хэлэмжийн хувьд “cuffing” гэж нэрлэгддэг бөгөөд өөрийгөө барих, сэтгэл хөдлөлөө хязгаарлах, бага зэрэг өөртөө итгэлгүй байх мэдрэмжийг илэрхийлж болдог” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: UNILAD











































































