Хосуудын харилцааг эрүүл, эерэг байлгахын тулд оронд зөвхөн хоёр зүйлийг хийх ёстой гэж эмч зөвлөжээ. Мэдээж оронд олон зүйл хийж болно. Дуртай цувралаа үзэх, хоол захиалах, эсвэл бусад амралт. Гэхдээ RAND Corporation-ы ахлах эрдэмтэн, Sharing the Covers номын зохиогч Доктор Венди Троксел “Хосууд харилцаагаа эвтэй байлгахыг хүсвэл орондоо зөвхөн хоёр үйлдэл хийх ёстой” гэжээ.
Зөвхөн оронд хийх хоёр зүйл
Доктор Троксел “Үнэндээ хосуудын оронд хийх ёстой хоёр зүйл бол ✅ Унтах ✅ Бэлгийн харилцаа” гэж хэлсэн байна. Тэрбээр “Энэ хязгаарлалт нь эрүүл нойрны сайн дадалтай байх, мөн утсаар муу, сөрөг мэдээлэл тасралтгүй үзэх зэрэг орчин үеийн зуршлуудаас зайлсхийхэд тусална” гэж тайлбарлажээ.
Троксел “Хэрвээ хосын хэн нэг нь оронд утсаа авч орж ирэхийг шаардаж байвал нэг дүрмийг тогтоогоорой: Оронд орсон бол утас хэрэглэхгүй. Ор зөвхөн унтах болон бэлгийн харилцаанд зориулагдсан байх ёстой” гэсэн хэлсэн байна.
Доктор Троксел “Хосуудын унтах цаг тохирохгүй байх нь хамгийн түгээмэл асуудлын нэг. Жишээ нь, нэг нь эрт сэрдэг (early bird), нөгөө нь оройтож унтдаг (night owl) байж болно. Хосуудын унтах цаг таарахгүй бол эрт сэрдэг хүн унтахаасаа өмнө хамт амардаг цаг бий болгоорой. Харин оройтож унтдаг нь өөрийн байгалийн цагтаа эргэн орондоо орж сурахыг хичээх хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Нойрны ач тус
Доктор Троксел “Унтах цаг тогтмол байх нь зөвхөн уйтгартай байдлыг багасгаад зогсохгүй тархины сэтгэл хөдлөлийг боловсруулах чадварт хүчтэй нөлөө үзүүлдэг” гэж онцолжээ.
Тэр “Нойрны дутагдал нь зөвхөн уур уцаартай болгодоггүй, тархи сэтгэл хөдлөлийг боловсруулах чадвараа алдахад хүргэдэг. Хүмүүс илүү мэдрэмтгий болж, сэтгэл хөдлөлийг зохицуулах чадвар буурдаг” гэж хэлсэн байна.
Докторын ажиглалт болон бусад судалгаагаар шөнө нойр дутуу хоносны дараа хосууд илүү их маргалдаж, нэг нэгэндээ тунирхдаг болох нь батлагджээ.
Эмч “Удаан хугацааны туршид нойр муутай явах нь харилцаанд нууцаар сөргөөр нөлөөлдөг. Учир нь энэрэл, тэвчээр, харилцааны чадвар бүгд доройтдог. Нойр бол зөвхөн өөрийгөө эрүүл байлгах бус, мөн харилцааг эрүүл байлгах чухал хүчин зүйл юм” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: UNILAD











































































