Амралт, аяллын алдарт хот Дубайд Ираны камиказе дроны хэлтэрхий унаснаас болж тус хотын санхүүгийн төвд дэлбэрэлт болсон талаар мэдээлэв. Баасан гаргийн өглөө хотын тэнгэрт өтгөн хар утаа суунаглан, аж үйлдвэрийн бүсэд томоохон гал гарч буй нь харагдсан байна.
Гэрчүүдийн авсан бичлэгүүдэд дэлбэрэлт болсон газраас саарал утаан үүл тогтож, цаана нь дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа харагдаж буй нь дүрслэгджээ.
Сүүлийн үед болсон бусад үйл явдлууд
-АНУ-ын агаарын цэнэглэгч онгоцууд мөргөлдсөний дараа аврах ажиллагаа эхэлсэн
-Иран Дубайд дахин довтолсноор барилгууд галд автав
-Британий тусгай хүчний бааз Ираны дроны дайралтад өртөв
-Иран 7500 фунтын үнэтэй дрон завиуд ашиглан дэлхийн хамгийн том нефтийн хямралыг өдөөв
-Дубайн санхүүгийн төвд хохирол гарсан ч хүн бэртээгүй
-Дэлбэрэлт Dubai International Financial Centre (DIFC) орчимд болсон байна.
Албаныхны мэдээлснээр дрон агаарт устгагдсаны дараа хэлтэрхий нь барилгын фасад дээр унаж бага хэмжээний хохирол учруулжээ. Хүний амь нас эрсэдсэн тухай болон бэртэл гэмтэл бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн байна.
Дубайн эрх баригчид X платформ дээр “Агаарын хамгаалалтын амжилттай ажиллагааны дараа хэлтэрхий барилгын гадна талд бага хэмжээний гэмтэл учруулсан” гэж бичжээ.
Өмнөх дайралтууд
Энэ долоо хоногт өмнө нь:
-Dubai Creek Harbour орчим дахь нэгэн өндөр барилгад гал гарсан
-Дубайн гол нисэх буудалд пуужингийн цохилт өгч 4 хүн шархадсан
-Үүний дараа Citi болон Standard Chartered зэрэг банкууд ажилтнуудаа оффисоос түр гаргах тушаал өгсөн байна.
-Иран АНУ болон Израильтай холбоотой санхүүгийн байгууллагуудыг онилохоо анхааруулсан аж.
АНУ-ын цэргийн онгоц сүйрсэн хэрэг
АНУ-ын агаарын цэнэглэгч онгоц болох Boeing KC-135 Stratotanker Иракийн баруун хэсэгт осолдсон байна.
Хоёр онгоц оролцсон осол
Нэг нь унаж сүйдсэн, нөгөө нь аюулгүй газардсан аж. Дайсны галын улмаас биш гэж АНУ-ын Ерөнхий командлалаас мэдэгдсэн байна. Ослын үед дор хаяж 6 багийн гишүүн онгоцонд байсан гэж мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг хатуу шүүмжилж, “Эдгээр галзуу этгээдүүдэд өнөөдөр юу тохиолдохыг хараарай” гэж анхааруулжээ. Тэрбээр АНУ болон Израиль хамтран Ирант цэрэг, эдийн засгийн хүчтэй цохилтод оруулж байна гэж мэдэгдсэн аж.
Бүс нутагт хурцадмал байдал гаарав
Мөн
-Туркийн Incirlik Air Base баазад агаараас довтлох аюулын дохио дуугарсан
-Иран Туркийн агаарын орон зайд хоёр баллистик пуужин харвасан
-Британий тусгай хүчний бааз Иракийн нутагт дронуудын дайралтад өртсөн байна.
Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили “Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор үй олон хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: THE SUN










































































