Григорийн тооллын жилийн 72 дахь (өндөр жил бол 73 дэх) өдөр юм. Мөн он дуустал 293 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 624 – Арабын хаан Мухаммад болон Меккагын Кураишийн шинэ дагагчдын хооронд болсон тулаанд Арабчууд ялжээ. Ингэснээр Баруун Араб бүхэлдээ арабчуудын мэдэлд шилжсэн юм.
- 874 – Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын ясыг байршуулж, онголжээ.
- 1567 – Англи Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Оостервийлийн тулаанаар эхлэв.
- 1639 – Харвардын коллеж Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
- 1697 – Маяачуудын мэдлийн сүүлийн хот Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагдав.
- 1781 – Аугаа одон оронч Уиллиам Хершель Уранус гарагыг нээжээ.
- 1809 – Шведийн хаан IV Густаф Адольф төрийн эргэлтийн улмаас эрх мэдлээсээ татгалзав.
- 1845 – Германы хөгжмийн зохиолч Феликс Менделссоны туурвисан хийлийн концерт Лайпцик хотын тайзнаа тоглогдов. Түүний концертыг Фердинанд Давид гоцложээ.
- 1862 – Америкийн иргэний дайн: АНУ-ын холбооны засгийн газар холбооны армийн оффицеруудад нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боолын худалдаанд хяналт тавих шийдвэр гаргажээ.
- 1865 – Америкийн иргэний дайн: Эх газрын Америк цэрэгт хар арьстануудыг татахыг зөвшөөрөв.
- 1881 – Оросын хаан II Александер ордныхоо ойролцоо алагджээ.
- 1884 – Хартумын бүслэлт эхлэв.
- 1921 – Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Хурлын төлөөлөгчид “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэж нэрийдхээр болсон байна.
- Оросын цэргийн жанжин Барон Роман фон Унгерн-Штернбергийн удирдлаган доор Монголд нэвтэрсэн гамингуудыг хөөн гаргав. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтножээ.
- 1930 – Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон гарагыг нээсэн талаар мэдээлэв.
- 1933 – Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельтийн зарлигаар шаардлага хангасан банкууд эргэн үүдээ нээжээ.
- 1940 – Орос-Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.
- 1943 – Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хэсэгчлэн хаажээ.
- 1954 – Хятад, ЗХУ-АНУ-ын өдөөн хатгасан Индохятадын нэгдүгээр дайн дэгдэв.
- 1957 – Кубын удирдагч Фулгенсио Батистагын засгийг түлхэн унагаах төрийн эргэлт бүтэлгүйтжээ.
- 1969 – Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 сансрын хөлөг сансарт амжилттай даалгавраа биелүүлж, эх дэлхийдээ газардав.
- 1979 – Гренада улсад Морис Бишопын удирдсан төрийн эргэлт амжилттай болж, Эрик Гейриг түлхэн унагаажээ.
- 1988 – Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон “Сейканы нүхэн гарц” ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.
- 1991 – Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.
- 1993 – Монголын Спорт Аяллын Холбооны анхдугаар их хурал болов.
- 1996 – Шотландын Данблейны сургуульд Томас Ватт Хамилтон гэгч гал нээж 16 сурагч, нэг багш амиа алдав. Хэрэгтэн гэмт хэргээ үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байна.
- 1997 – Тереза эх нас нөгцсөний дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болжээ.
- АНУ-ын Аризона мужийн Финикс хотод үл мэдэгдэл гэрэл тэнгэрт үзэгдэж, тус мужийн телевиз энэ үйл явдлыг шууд дамжуулжээ.
- 2003 – Алдарт “Nature” сэтгүүлд 350,000 жилийн настай хөлийн мөр Италиас илэрсэн талаар нийтлэгдэв.
- 2008 – Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.
- 2013 – Ромын католик сүмийн папын зөвлөл хуралдаж католик шашны 266 дахь папаар Френцисийг сонгов.
- 2016 – Туркийн нийслэл Анкара хотод хэд, хэдэн дэлбэрэлт болж 37 хүн амиа алдан, 127 хүн гэмтэж, бэртжээ.
- 2020 – АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан улс орон даяар онц байдал зарлав.
Мэндэлсэн алдартнууд
- 1479 – Германы төрийн дууллыг зохиосон Лазарус Спенглер (1534 онд нас барсан)
- 1615 – Ромын пап XII Инносент (1700 онд нас барсан)
- 1741 – Ариун Ромын эзэнт гүрний захирагч II Жозеф (1790 онд нас барсан)
- 1764 – Их Британийн Ерөнхий сайд Чарльз Грей (1845 онд нас барсан)
- 1798 – АНУ-ын тэргүүн хатагтай Абигейл Филлмор (1853 он днас барсан)
- 1871 – Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн (1921 онд нас барсан)
- 1874 – Анхдугаар олимпын урт болон өндрийн харайлтын аварга Америкийн хөнгөн атлетикч Эллери Хардинг (1949 онд нас барсан)
- 1899 – Нобелийн шагналт Америкийн физикч Жон Хасбрук ван Виек (1980 онд нас барсан)
- 1900 – Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис (1971 онд нас барсан)
- 1913 – Оросын нэрт зохиолч Сергей Михалков (2009 онд нас барсан)
- 1920 – “Комкаст” компанийг үндэслэгч Ральф Ж.Робертс (2015 онд нас барсан)
- 1926 – Гондурас улсын Ерөнхийлөгч Карлос Роберто Рейна (2003 онд нас барсан)
- 1929 – Польш улсын ес дэх Ерөнхий сайд Жбигнев Месснер (2014 онд нас барсан)
- 1938 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх их аварга Теруёши Точиноуми
- 1950 – “Ерин галавын цэцэрлэг”, “Ногоон зурвас”, “Фарго” киноны од жүжигчин Уиллиам Х.Мейси
- 1955 – Олимпын мөнгөн медальт Зөвлөлтийн таван төрөлтийн тамирчин Ольга Рукавишникова
- 1956 – “Цогцостой ярилцагч” киноны од Дана Делани
- 1973 – Голландын хөлбөмбөгч Эдгар Давидс
- 1989 – Германы хөлбөмбөгч Ольгер Бадштюбер
- Германы хөлбөмбөгч Марко Марин
- 1994 – Испанийн хөлбөмбөгч Жерард Делуфу
Эх сурвалж: WIKIPEDIA










































































