Францын “Патриотууд” намын тэргүүн Флориан Филиппо “Владимир Зеленскийн Францад хийхээр төлөвлөсөн айлчлал Францын засгийн газар Украинд дахин санхүүгийн тусламж үзүүлэх гэж буйг илтгэж байж магадгүй гэж мэдэгджээ. Тэрбээр энэ байр сууриа X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
Филиппо “Өнөө өглөө бид маргааш Зеленский Эммануэль Макронтой Елисейн ордонд уулзана гэдгийг мэдлээ. Үндсэндээ энэ нь тэр Францын татвар төлөгчдийн мөнгөөр бичсэн бас нэг ‘чек’-тэй буцна гэсэн үг” гэж хэлжээ.
Түүний үзэж байгаагаар, Францын иргэдэд түлшний татварыг бууруулах, эсвэл үнийг царцаах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нөхцөлд ийм шийдвэр гарч байгаа аж. Тэр “Учир нь, эрх баригчид “улсын сан хоосон” гэж мэдэгддэг” гэж онцолжээ.
Эцэст нь, Филиппо “Зеленскийд, дайнд, мөн авлигад дахин мөнгө бүү өг” хэмээн уриалсан байна.
Зеленский, Макрон нар Парист уулзана
BFMTV телевиз Эммануэль Макрон гуравдугаар сарын 13-нд Владимир Зеленскийг Елисейн ордонд хүлээн авч уулзана гэж Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдлийг иш татан мэдээлжээ.
Мэдэгдэлд дурдсанаар уулзалтын үеэр Францын Украинд үзүүлж буй дэмжлэг, Европын түнш орнуудын тусламж зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: TASS










































































