АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффын мэдээлснээр, Оросын удирдлага гуравдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцаж, Иранд ямар нэгэн тагнуулын мэдээлэл дамжуулсан гэж буруутгасныг няцаасан байна.
Уиткофф CNBC телевизэд ярилцлага өгөхдөө “За, тэдний үгэнд итгэе. Бид “тэд мэдээлэл дамжуулдаггүй байх” гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
Мөн Уиткофф гуравдугаар сарын 9-ний өглөө Трампын хүргэн Жаред Кушнертэй хамт Оросын Ерөнхийлөгч Путинтэй гадаад харилцааны асуудлаар зөвлөдөг зөвлөх Юрий Ушаковтой тусдаа утсаар ярилцсан байна. Ушаков “Орос Иранд тагнуулын мэдээлэл дамжуулдаггүй” гэж давтан мэдэгджээ.
Уиткоффоос АНУ-ын цэргийн объектуудын байршлын талаарх мэдээллийг Орос Иранд өгч байгаа эсэх талаар асуухад тэрбээр “Би тагнуулын албан тушаалтан биш учир үүнийг хэлж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн өдөр Ерөнхийлөгчтэй ярилцаж байхдаа Оросын тал мэдээлэл дамжуулдаггүй гэж мэдэгдсэн” гэж хариулсан байна.
АНУ-ын хэвлэлийн мэдээлэл
Гэсэн хэдий ч, MS Now хэвлэл 3 дугаар сарын 7-нд хоёр Америкийн албан тушаалтны мэдээллийг иш татан, Орос Иранд Америкийн усан онгоц, онгоц, цэргийн бааз руу довтлохөд туслах мэдээлэл өгдөг байж болзошгүй гэж мэдээлжээ.
Нэгэн албан тушаалтан “Орос Иранд тагнуулын дэмжлэг үзүүлж байна” гэж хэлсэн бол бас нэг нь “Би Орос стратеги, эсвэл тактикийн шууд дайны үүрэг гүйцэтгэж байна гэж үзэх ямар нэг нотолгоо хараагүй” гэж мэдэгдсэн байна.
Трампын хариу
Fox News-ийн сурвалжлагч Питер Дусиг гуравдугаар сарын 6-нд “Орос Иранд Америкийн цэргийн хүчнүүдэд халдах талд тусалж байна уу?” гэж асуухад Трамп “Ийм цагт ийм тэнэг асуулт тавих хэрэг байна уу” гэж тасалжээ.
Флоридад гуравдугаар сарын 9-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “Путинтэй ярилцахдаа Оросын тэргүүн АНУ-ын Иранд хийж буй цэргийн үйл ажиллагааны талаар сонирхсон” гэж хэлжээ.
Дараа нь тэрбээр Путинтэй “маш сайн” утсаар ярилцсан бөгөөд Путин Ирантай холбоотой зөрчлийг зохицуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ. Трамп “Би түүнд ‘Та Украин-Оросын дайныг дуусгавал илүү их ашигтай байх байсан’ гэж хэлсэн. Энэ нь илүү үр дүнтэй байх байсан” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW











































































