Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Хүчтэй салхи: Гуравдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Шороон шуурга: Энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, 12-ны өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.
Цасан шуурга: Гуравдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 12-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8…-13 градус.
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус дулаан, бусад нутгаар +3…-2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































