Дэлхийн өнцөг булан бүрт хурцадмал байдал сүүлийн үед урьд өмнөхөөсөө өндөр байгаа нь нууц биш юм. Одоогийн байдлаар дэлхийд Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон улс орон зөрчилдөөнд оролцож буй. Ойрхи Дорнод дахь сүүлийн үеийн үйл явдлууд нь Дэлхийн III дайн гарах эрсдэлийн талаар санаа зовнилыг нэмэгдүүлж байна.
Үргэлжилсэн үйл ажиллагааны төлөвлөгөө (Continuity of Operations Plan, COOP)-ний дагуу хэрэв цөмийн дайн дэгдвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм довтолгооноос нуугдаж болох хэд хэдэн газар бий аж.
Трампыг Колорадо, Пенсильвани, эсвэл Виржиниа дахь бункерууд руу нүүлгэн шилжүүлж болох бөгөөд эдгээр нь Хүйтэн дайны үед баригджээ. Эдгээр бункерууд нь Трамп болон засгийн газрыг аюулгүй газраас улс орныг удирдахад боломж олгоно гэж тооцсон байна.
Трамп нуугдаж болох гурван газар бий аж. Үүнд:
- Mount Weather Emergency Operations Center
- Raven Rock Mountain Complex
- Cheyenne Mountain Complex багтжээ.
Эдгээр газрууд нь чухал техник хэрэгслээр тоноглогдсон, шаардлагатай санхүүжилт, ажилчидтай, ямар ч яаралтай ажиллагаанд бэлэн байдлаар хадгалагдсан байгаа аж. Мөн бүх байршил нь цөмийн довтолгоонд тэсвэртэй бөгөөд уулын доор баригджээ.
Raven Rock Mountain Complex нь “гүн доорхи Пентагон” гэж нэрлэгддэг бөгөөд удирдлагын төв байрлах магадлалтай аж. Тэгэхээр Mount Weather Emergency Operations Center нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээллээр нууц төлөвлөгөөний төвийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Cheyenne Mountain Complex нь 2000 фут гүнд хэд хэдэн барилгатай, томоохон гангийн гулсагч дээр баригдсан тул цохилт шингээхэд тустай аж. Энд амьдрах усыг хангах зориулалтаар хэд хэдэн нуурыг ашигладаг бөгөөд хоол хүнс урт хугацаанд хангалттай хадгалагдсан байна. Тус төв нь 1.5 миль зайнаас олон мегатонны цөмийн дэлбэрэлтийг давах чадвартай гэж мэдээлж буй юм.

NORAD-ийн Колонел Кори Квасны-ийн хэлснээр, Cheyenne Mountain Complex-ийн дотор хэсэг нь цагийн капсул шиг санагддаг аж. Тэр “Та орж ирээд 1950, 60-аад оны үед байна гэж бодож магадгүй. Дизайн нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ бүх холбоо, сүлжээний системүүдээр шинэчлэгдсэн тул бидний ажлыг үр дүнтэй хийхэд бэлэн” гэж хэлжээ. Энэ нь музейн үзмэр биш, өдөр тутам ашиглагдаж байгаа аж.

Мөн Цагаан ордны Өмнөд Танхимын доорхи бункер зэрэг бусад аюулгүй газрууд ч бий юм байна.
Эх сурвалж: UNILAD










































































