Путинтэй ойр Кремлийн төлөөлөгч “Иран дахь дайн ‘дэлхийн төгсгөл’-д хүргэж болзошгүй” гэж анхааруулж, АНУ хуурам замын цэргүүдээ оруулж болзошгүйг сануулжээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Олон улсын эрх зүй ‘аль хэдийнэ оршин тогтнохоо больсон’ мэт байна” хэмээн бухимдалтайяа мэдэгдсэн байна.
Тэр “Ираны гол холбоотон болох ОХУ одоо өөрийн ‘ашиг сонирхол болон боломжоо хамгаалахад’ анхаарна” гэж хэлжээ. Мөн Песков Кремль дэх уур амьсгалын талаар хэлэхдээ “Дэлхийн төгсгөл ойртож буй мэт санагдаж байна” хэмээн түгшүүртэйгээр анхааруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран дахь дэглэмийг сулруулах ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Америкийн цэргүүдийг оруулж болзошгүйг сануулжээ. Энэ үед дэлхий даяар газрын тосны үнэ огцом өсөх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет Трамп Америк болон Israel-ийн Ойрхи Дорнод дахь зорилгод хүрэхийн тулд “шаардлагатай бол аль ч хэмжээнд хүртэл арга хэмжээ авахад бэлэн” гэж мэдэгдсэн байна.
Хегсет CBS News-д “Хуурай замын цэрэг оруулах эсэх ямар ч хувилбарыг бид нээлттэй үлдээхгүй бол маш ухаангүй хэрэг болно” гэжээ.
Мөргөлдөөн ойрын хугацаанд намжих шинжгүй байгаа аж. Амралтын өдрүүдээр хоёр талаас пуужингийн довтолгоо тасралтгүй үргэлжилжээ.
Иран бүс нутгийн хөрш орнууд руу довтолгоогоо үргэлжлүүлсэн бөгөөд үүнээс хэдхэн хоногийн өмнө уучлалт хүсэж байв. Хариуд нь Израил болон АНУ Тегеран хот дахь газрын тосны агуулахуудыг онилжээ.
Тегераны гудамжинд хийн хоолой дэлбэрч, аймшигтай гал түймэр тархсан мөчийн бичлэг цацагдсан байна. Энэ нь нийслэлийн завгүй Шахран Бульвар гудамжинд болсон байна.
Дэлбэрэлт баруун Тегеран дахь Шахран газрын тосны агуулахад Израиль цохилт өгсний дараа болсон бөгөөд нийт дөрвөн объект энэ хотод довтолгоонд өртжээ.
Сүүлийн халдлагуудын улмаас шатахууны үнэ огцом өсөх вий гэсэн маш их болгоомжлол үүсээд байгаа аж. Их Британи иргэддээ шатахуунаа хэмнэхийн тулд жолоо барихгүй, огцом тоормослохгүй байхыг анхааруулжээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп “Газрын тосны үнэ өсч буй нь ‘дэлхийн аюулгүй байдлын төлөө төлөх’ багахан үнэ” гэж мэдэгдсэн байна. Гэвч эдийн засгийн ноцтой эрсдэлээс болгоомжилж, Group of Seven буюу Их 7-гийн Сангийн сайд нар яаралтай хурал зарлажээ.
Мөн дайны эхний өдөр Али Хаменеи нас барсны дараа Ираны шинэ дээд удирдагчаар түүний хүү Можтаба Хаменеи (56 настай) томилогдож, улс орноо удирдах болсон байна. Харин Трамп өмнө нь түүнийг “сул дорой хүн” гэж тодорхойлж байв.
Эх сурвалж: THE SUN










































































