Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Украин улс Европ руу нийлүүлж буй нефтийн транзитыг зогсоосноор үүссэн эрчим хүчний дарамт нь Европын бүх оронд нөлөөлж магадгүй” гэж мэдэгдэв. Песков европчуудад “Тэд үүнээс болж өөрсдөдөө хохирол учруулж магадгүй” гэж анхааруулжээ.
Тэрбээр Павел Зарубин-д өгсөн ярилцлагадаа “Нэг зүйлийг хэлж болно. Тэд өөрсдөө үүнээс болж хохирно. Учир нь, энэ дарамтЕвропын бүх оронд ямар нэг байдлаар нөлөөлнө.
Владимир Зеленский тэдэнд “муу хүүхэд” болох боловч үр дагаврыг нь эдлэх хугацаа оройтсон байна. Эдийн засгийн хувьд тэдэнд таагүй үр дагавар ирнэ” гэж дурджээ.
Мөн түүний мэдэгдсэнээр, Украин улс нэгдүгээр сарын 27-нд “Дружба” нефтийн хоолойгоор дамжих Оросын нефтийн транзитыг Словак, Унгар руу явуулахыг зогсоосон, шалтгаанаа хоолой гэмтсэн гэж тайлбарласан билээ.
Мөн тэрбээр “Азийн зах зээлүүд энэ үед идэвхтэй байдалтай байна. Тэдний өсөлтийн боломж илүү тодорхой харагдаж байна” гэж онцолжээ.
Кремлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, хэдэн арван жилийн өмнө өндөр эдийн засгийн өсөлттэй байсан бүс нутгууд одоо тогтворгүй, саармагжсан байдалтай байгаа аж. Песков “Азийн зах зээлүүд илүү хөдөлгөөнтэй, өсөлтийн боломж нь тодорхой харагдаж байна” гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: TASS, VESTI










































































