АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсыг “Маш хүчтэй цохилтод өртөнө” хэмээн анхааруулж, Тегеран уучлал хүссэний дараа түүнийг Ойрхи Дорнодын “ялагдагч” хэмээн шүүмжилжээ.
Тэрбээр Иран улс АНУ болон Израиль хэд хоногийн турш үргэлжилсэн тасралтгүй цохилтын улмаас “бараг сөхөрч байна” гэж мэдэгдсэн байна.
Трамп өөрийн Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, Иран бүс нутгийн хөрш орнуудаасаа уучлал хүсэж, цаашид Персийн булангийн орнууд руу довтлохгүй гэж амалсан нь үнэндээ АНУ болон Израилийн тасралтгүй довтолгооны үр дүн гэж бичжээ.
Тэрбээр “Иран там мэт цохилтод өртөж байна. Тэд Ойрхи Дорнодын хөршүүдээсээ уучлал хүсэж, дахин буудахгүй гэж амалсан” хэмээн бичсэн байна.
Ираны Ерөнхийлөгчийн мэдэгдэл
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан улсын телевизээр мэдэгдэл хийхдээ хөрш орнууд руу хийсэн довтолгоондоо уучлал хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Довтолгоонд өртсөн хөрш орнуудаасаа уучлал хүсэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэлсэн байна.
Пезешкиан мөн хөрш орнуудад хийсэн зарим довтолгоо нь Ираны зэвсэгт хүчний дотоод “буруу ойлголцол”-оос үүдэлтэй байж магадгүй гэж тайлбарлажээ.
Тэрбээр цааш нь “Бид хөрш орнууд руу довтлох бодолгүй. Бүс нутгийн хамтын ажиллагаагаар энх тайван, тогтвортой байдлыг бий болгохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Мөн Ираны зэвсэгт хүчинд шинэ тушаал өгснөө мэдэгдэж, “Цаашид эхэлж довтолгоонд өртөхөөс нааш хөрш орнууд руу довтлохгүй” гэж онцолжээ.
АНУ-ын агаарын цохилт үргэлжилж байна
АНУ Ираны эсрэг хүчтэй агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. United States Central Command (CENTCOM)-ийн мэдээлснээр “Operation Epic Fury” ажиллагааны эхний долоо хоногт Ираны нутаг дэвсгэрт 3000 гаруй бай устгажээ.
Эдгээр довтолгоонд цэргийн байгууламжууд, усан онгоцууд, пуужин харвах системүүд багтсан бөгөөд нийт Ираны 43 усан онгоц гэмтэж, сүйдсэн гэж мэдэгджээ.
АНУ мөн Иранд газрын цэрэг оруулах боломжийг нухацтай авч үзэж буй тухай мэдээлэл гарч байгаа бөгөөд дуунаас хурдан бөмбөгдөгч онгоцууд Их Британийн баазуудад хүрч эхэлсэн байна.
Тухайлбал, B-2 Spirit үл үзэгдэгч бөмбөгдөгч онгоцууд RAF Fairford нисэх баазад очих аж. Эдгээр онгоцыг өмнө нь Ираны цөмийн байгууламжуудыг устгах зорилготой “Operation Midnight Hammer” ажиллагаанд ашиглаж байжээ.
Трампын анхааруулга
Трамп мэдэгдэлдээ Ираны уучлал нь АНУ болон Израилийн тасралтгүй довтолгооны үр дүн гэж онцлоод, “Тэд Ойрхи Дорнодыг эзлэхийг оролдож байсан. Гэвч олон мянган жилийн түүхэндээ анх удаа хөрш орнууддаа ялагдлаа” гэж бичсэн байна. Мөн тэрбээр “Өнөөдөр Иран маш хүчтэй цохилтод өртөх болно” хэмээн анхааруулжээ.
Трампын хэлснээр, Ираны “муу зан авираас” болж өмнө нь довтлох жагсаалтад байгаагүй бүс нутаг, бүлгүүдийг хүртэл “бүрэн устгах” талаар авч үзэж байгаа аж.
Тэрбээр Ираныг шоолон “Иран Ойрхи Дорнодын дээрэлхэгч байхаа больсон. Харин одоо ‘Ойрхи Дорнодын ялагдагч’ болсон бөгөөд бууж өгөх, эсвэл бүрэн нуран унах хүртлээ олон арван жил ийм хэвээр байх болно” гэж бичжээ.
Энэ анхааруулга нь Трамп Тегеранд “Бууж өг, эсвэл мөх” гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Иран хөрш орнуудаасаа уучлал хүссэнтэй давхацсан байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мөн Иран зарим хөрш улс руу цохилт өгснийг хүлээн зөвшөөрч, “Эхэлж довтлохгүй бол дахин довтлохгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: THE SUN










































































