Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиодог олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр билээ.
Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг байв.
Өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэн, Ээжүүдийн өдөр болон Гэгээн Валентины өдөр зэрэг баяртай төстэйгээр тэмдэглэдэг болсон. Монгол Улсад ч мөн уг баяр ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон билээ.
Зарим улс, бүс нутагт Нэгдсэн үндэстний байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг хадгалж, даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зорилуж 1975 оны гуравдугаар сараас эхлэн тэмдэглэж иржээ.
Түүх
1975 онд Австралийн Барилгын Ажилчдын Холбооны эмэгтэй гишүүд олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр Сиднейд жагсжээ.
Гамба цэцэг нь Итали, Орост олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн бэлгэдэл болдог. 1910 онд Хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенхаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ.
Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй.[1] Зорилгуудын нэг нь эмэгтэйчүүдийн бүх нийтийн сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл байв.
Уг саналыг 17 орны 100 гаруй эмэгтэй санал нэгтэй дэмжсэн ч баярыг тэмдэглэх өдрийг тогтоогоогүй байна. Ийнхүү 1911 оны 3 сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэжээ.
Мөн оны 3 сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нас барагсдын тоо олон болсон аж. Энэ нь ч нөлөөлж, дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нд Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөжээ.
НҮБ-ын албан ёсны сэдэв уриа
1996 Өнгөрснөө тэмдэглэнэ, Ирээдүйгээ төлөвлөнө
Celebrating the Past, Planning for the Future
1997 Эмэгтэйчүүд ба Энхийн гэрээ
Women and the Peace Table
1998 Эмэгтэйчүүд ба Хүний эрх
Women and Human Rights
1999 Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй дэлхий ертөнц
World Free of Violence Against Women
2000 Эмэгтэйчүүдийн энхийн төлөө нэгдэнэ
Women Uniting for Peace
2001 Эмэгтэйчүүд ба Энх тайван: Эмэгтэйчүүд зөрчлийг зохицуулах нь
Women and Peace: Women Managing Conflicts
2002 Афган Эмэгтэйчүүд Өнөөдөр: Бодит байдал ба Гарц шийдэл
Afghan Women Today: Realities and Opportunities
2003 Жендерийн тэгш байдал ба Мянганы хөгжлийн зорилтууд
Gender Equality and the Millennium Development Goals
2004 Эмэгтэйчүүд ба ХДХВ/ДОХ
Women and HIV/AIDS
2005 Жендерийн тэгш байдлын замнал 2005, Илүү аюулгүй ирээдүйг бий болгох нь
Gender Equality Beyond 2005; Building a More Secure Future
2006 Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд
Women in Decision-making
2007 Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн ял шийтгэлгүй байдлыг таслан зогсооё
Ending Impunity for Violence Against Women and Girls
2008 Эмэгтэйчүүд, охидод хөрөнгө оруулъя
Investing in Women and Girls
2009 Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нэгдэв
Women and Men United to End Violence Against Women and Girls
2010 Тэгш эрх, тэгш боломж: Бүх нийтийн хөгжил дэвшил
Equal Rights, Equal Opportunities: Progress for All
2011 Боловсрол, сургалт, шинжлэх ухааны дэвшлийн тэгш хүртээмж: Эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөрт хүрэх зам
Equal Access to Education, Training, and Science and Technology: Pathway to Decent Work for Women
2012 Алсмагдмал орон нутгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, ядуурал, өлсгөлөнг зогсоо
Empower Rural Women, End Poverty, and Hunger
2013 Амлалт бол амлалт: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох цаг болсон
A Promise is a Promise: Time for Action to End Violence Against Women
2014 Эмэгтэйчүүдийн тэгш байдал бол бүх нийтийн хөгжил
Equality for Women is Progress for All
2015 Эмэгтэйчүүдийг чадавхижуул, Хүн төрөлхтнийг хүчирхэгжүүл: Том зургаар хар!
Empowering Women, Empowering Humanity: Picture it!
2016 2030 он гэхэд 50-50 хувь: Хүйсийн тэгш байдлын төлөө алхам алхмаар
Planet 50–50 by 2030: Step It Up for Gender Equality
2017 Өөрчлөгдөн буй хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд: 2030 он гэхэд 50-50 хувь
Women in the Changing World of Work: Planet 50-50 by 2030
2018 Цаг нь яг одоо: Эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөх хот, орон нутгийн идэвхтэнүүд
Time is Now: Rural and urban activists transforming women’s lives
2019 Ижил тэнцүү бод, Ухаалаг бүтээ, Өөрчлөлтийн төлөө шинийг санаачил
Think Equal, Build Smart, Innovate for Change
2020 “Би бол тэгш байдлын үеийн хүн: Эмэгтэйчүүдийн эрхийг хангана”
“I am Generation Equality: Realizing Women’s Rights”
2021 Манлайллын түвшний эмэгтэйчүүд: Ковид-19 бүхий дэлхийд тэгш байдалд хүрэх нь
Women in leadership: Achieving an equal future in a COVID-19 world
2022 Маргаашийн тогтвортой байдлын төлөөх өнөөдрийн жендерийн тэгш байдал
Gender equality today for a sustainable tomorrow
2023 ДижиБүгд: Жендэрийн тэгш байдлын төлөөх шинэ санаачилга ба арга барил
DigitALL: Innovation and technology for gender equality
2024 Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь: Ахиц дэвшлийг хурдасгах нь
Invest in Women: Accelerate Progress
2025 Бүх эмэгтэйчүүд, охидын төлөө: Эрх, Тэгш байдал, Чадавхжуулалт
For ALL Women and Girls: Rights. Equality. Empowerment
2026 “Эрх. Шударга ёс. Үйл ажиллагаа. Бүх эмэгтэйчүүд, охидын төлөө
Rights. Justice. Action. For ALL Women and Girls










































































