Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 8-наас 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 8-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар +3…-2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -4…-6 градус хүйтэнбайна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































