Григорийн тооллын жилийн 66 дахь (өндөр жил бол 67 дахь) өдөр юм. Мөн он дуустал 299 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 161 – Ромын эзэн хаан Антонинус Пиус нас барсаны дараа түүний орыг хүү нар болох Марк Аврелий, Лусиус Верус нар залгав.
- 321 – Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг “солис инвикти” буюу “бүтэн сайн” хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.
- 1573 – Венецийн бүгд найрамдах улс болон Османы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
- 1799 – Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
- 1814 – Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.
- 1827 – Аргентины Патогонийн тэнгисийн цэргийн бааз руу Бразилийн тэнгисийн цэрэг халдсан боловч амжилттай болоогүй байна.
- 1850 – АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.
- 1862 – Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.
- 1876 – Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ “телефон” хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.
- 1914 – Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.
- 1936 – Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Райн мөрний Ремаген хотод Людендорффын гүүрэнд Америкийн цэргүүд Германы цэргийг бүслэв.
- 1950 – Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.
- 1951 – Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
- 1965 – Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
- 1968 – Вьетнамын дайн: Өмнөд Вьетнам болон Америкийн цэргийн хамтарсан хүч Трүонг Конг Дин ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
- 1985 – Алдарт “We Are the World” дуу олон улсад цацагдав.
- 1986 – Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн “Пресервер” хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
- 1987 – Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.
- 1989 – Сальман Рашдигийн бичсэн “Сатаны эсрэг” зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.
- 2007 – Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100% сонгож дуусчээ.
- 2021 – Экваторын Гвиней улсын Бата хотод болсон цуврал дэлбэрэлтүүдийн улмаас наад зах нь 105 хүн амиа алдаж, 600 хүн шархдав.
Мэндэлсэн алдартнууд
- 189 – Ромын эзэн хаан Публиус Септимус Гета (211 онд нас барсан)
- 1693 – Ромын пап XIII Клемент (1769 онд нас барсан)
- 1730 – Францын Ерөнхий сайд Луй Аугуст Ле Тоннелье де Бретеуй (1807 онд нас барсан)
- 1765 – Зургийн аппаратыг зохион бүтээгч Ницефор Ницще (1833 онд нас барсан)
- 1792 – Америкийн одон оронч, математикч Жон Хершел (1871 онд нас барсан)
- 1850 – Чехословак улсын анхны Ерөнхийлөгч Томаш Гарриг Масарик (1937 онд нас барсан)
- 1857 – Нобелийн шагналт Австрийн физикч Жулиус Вагнер-Жорегг (1940 онд нас барсан)
- 1904 – Олимп тив дэлхийн дөрвөн удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Ивар Баллангруп (1969 онд нас барсан)
- 1915 – Францын Ерөнхий сайд Жак Шабан-Дельма (2000 онд нас барсан)
- 1938 – Нобелийн шагналт Америкийн биологич Девид Балтимор
- 1943 – “Зомбийс” хамтлагийн басс гитарч Крис Уайт
- 1956 – “Breaking Bad”, “Малколмын эргэн тойронд” киноны од Брайн Кренстон
- 1984 – Францын хөлбөмбөгч Меттью Фламини
- 1987 – Францын хөлбөмбөгч Хатем Бен Арфа
Эх сурвалж: WIKIPEDIA










































































