Дэлхийн алдарт од Криштиану Роналду эрүүл мэнд, амьдралын хэв маягийн тэргүүлэгч компанид тооцогддог Herbalife ХХК-ийн Pro2col технологийг эзэмшдэг охин компани болох HBL Pro2col Software-ийн 10 хувийн хувьцааг эзэмшихээр хөрөнгө оруулалт хийжээ.
Роналду энэ хөрөнгө оруулалтын хамт Pro2col Software-д үйлчилгээ үзүүлэх, сурталчилгааны эрх олгох үүрэг хүлээсэн байна. Түүний хөрөнгө оруулалт 7.5 сая ам.долларт хүрсэн аж.
Pro2col гэж юу вэ?
Pro2col нь Herbalife-ийн шинэ үеийн дижитал платформ бөгөөд хувь хүнд зориулсан эрүүл мэнд, сайн сайхан байдлын шийдлийг санал болгодог. Энэ систем нь өдөр тутмын зуршилд эерэг өөрчлөлт авчирч, үр дүнг хянахад тусалдаг бөгөөд өгөгдөлд суурилсан бүтцээр хэрэглэгчдэд эрүүл амьдралын өргөн хүрээний дэмжлэг үзүүлдэг.
Роналду 2013 оноос хойш Herbalife-ийн глобал тэжээлийн түнш болж, дэлхий даяар эрүүл хооллолт, биеийн гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн.
Түүний шинэ хөрөнгө оруулалт хувийн эрүүл мэнд, хооллолтдоо итгэлтэй байгааг харуулж байна. Мөн энэ нь хувь хүн бүрт тохирсон тэжээл, өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн ирээдүйн боломжид итгэлтэй буйг илтгэж байгаа аж.
Herbalife компани Роналдутай хамтран Herbalife24® CR7 Drive спортын ундаа нэвтрүүлж, дэлхийн түвшний хөлбөмбөгийн одод болон бүх түвшний тамирчдад зориулсан хооллолт, эрч хүч нэмэгдүүлэх бүтээгдэхүүн гаргажээ.
Роналдугийн мэдэгдэл:
Криштиану Роналду “10 гаруй жилийн хамтын ажиллагаа маань итгэл, зорилгоор биднийг холбосон. Pro2col-д хөрөнгө оруулах нь бидний харилцаа хөгжиж буйн илрэл юм. Энэ нь зөвхөн Herbalife-ийг төлөөлөхөөс гадна хувь хүнд зориулсан эрүүл мэнд, амьдралын хэв маягийн платформыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах явдал.
Би өөрийн биеэр Herbalife нь шинжлэх ухаан, инноваци, хувь хүний идэвхийг хэрхэн нэгтгэдгийг харсан. Энэ платформыг хамтран бүтээж, урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх нь миний карьерын энэ шатанд надад хамгийн их сэтгэл хөдлөл мэдрүүлж байна” гэж онцолжээ.
Эх сурвалж: MONEY COMPASS













































































