Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн “Ташкент-2026” их дуулга цуврал тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд 39 орны эрэгтэй 209, эмэгтэй 161, нийт 370 тамирчин оролцож буй юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэрийн дор барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой мөнгөн медаль хүртэв. Тэрбээр “В” хэсгийг толгойлон барилдаж эхэлсэн.
- Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт байгуулсан
- Хоёрдугаар тойрогт Тажикстаны Мадина Курбонзодаг ялсан
- Гуравдугаар тойрогт Бразилын Габриела Консейсаог ялж, хэсгийн аварга болсон юм.
Шөвгийн дөрөвт ОХУ-ын Лилиа Нугаеватай барилдаж, ялалт байгуулсан Б.Хорлоодой финалд Японы Кокоро Фужиширотой аваргын алтан медалийн төлөө тулалдав. Үндсэн цагт ялалт тодорхой болоогүй ч нэмэлт цагт Фужиширо даралтаар ялалт авснаар Б.Хорлоодой мөнгөн медаль хүртжээ.
Энэхүү амжилт нь Бишрэлтийн Хорлоодойн хурд, техник арга барил, тууштай тэмцэх чадварыг харуулсан том амжилт боллоо.













































































