Викториа Бекхэм шинэ кампанит ажлаараа хамгийн халуухан төрхөө харуулж, хүзүү болон хөлөө тодотгосон урт, гүн огтлолтой атлас даашинз өмсөж, аварга том алмаз бөгжөө үзүүлжээ.
Өдгөө 51 настай дизайнер өөрийн гоо сайхны брэндийн хамгийн дуртай үнэртэн Portofino ’97-гийн сурталчилгааны нүүр царай болж байна. Энэхүү үнэртний санааг Викториа Италийн Portofino хотод хийсэн аяллаас сэдэвлэсэн аж.
Викториа үнэртнээ дахин танилцуулж, 245 фунт хүрдэг бүтээгдэхүүний зураг авалтыг Амальфи эрэг орчмын тунгалаг цэнхэр ус, дундад зууны хэв маягийн архитектурын дэвсгэртэйгээр хийжээ.
Instagram дээр баасан гарагт нийтэлсэн зурагт Викториа гүн огтлолтой, биеийг дагасан хар атлас даашинз өмссөн нь гайхалтай харагдуулж байсан аж. Өөр нэг зурагт Викториа Posy Gown In Ivory (£1290) даашинз өмсөж, алтлаг металл болон ногоон велвет сандалд тухалж, аварга том алмаз бөгж зүүсэн байжээ.
Кампанийн төгс хувцаслалтад Викториа барокко маягийн дэрэн дээр амарч, өдөөр чимэглэсэн хар даашинз өмссөн нь онцлог болсон.

Зургийн тайлбар: THE RUSH OF SOMETHING REAL. 1997 онд Portofino руу хийсэн аялал мартагдашгүй дурсамж болон мөнхийн хайр эхэлсэн. Манай хамгийн дуртай үнэртэн Portofino ’97 мартагдашгүй романсыг сануулдаг
Викториа “Гэрэл гялбаж байсныг санаж байна. Зочид буудлын үнэрийг санаж байна. Тэр үед сэтгэл маш их хөдөлсөн байсан. Бүх зүйл өнөөдөр мэт санагдаж байна” хэмээн ярьжээ.
Сүүлийн үед Викториа гоо сайхны брэнд бүтээгдэхүүний борлуулалт өсч, шүтэн бишрэгчид нь хүү Бруклиний сенсаци мэдэгдлийн дараа ч түүнийг дэмжсээр буй аж.
Түүний 104 фунт үнэтэй суурь будгийн 19 өнгөний барааны ихэнх нь дуусч, захиалгын жагсаалт үүсжээ. Мөн 32 фунт үнэтэй Satin Kajal нүдний харандаа 30 секунд тутамд зарагдаж байгаа аж.
Суурь будгийн бүтэц нь нимгэн, серум шиг, байгалийн гэрэлтсэн, арьсанд амьсгалах боломж өгдөг байана.
Үнэртний сурталчилгаанд Викториа TikTok, Instagram-д хэрэглээний хичээл зааж, бүтээгдэхүүнээ харуулсан нь гайхалтай болсон бөгөөд найзууд нь өдөр бүр ашигладаг гэжээ.
“The Sun” сэтгүүлд мэдээлснээр “Хувийн амьдралд нь хамгийн хүнд сар байсан ч мэргэжлийн хувьд сүүлийн дөрвөн долоо хоног үнэхээр гайхалтай байлаа. Шүтэн бишрэгчид суурь будгийг шилдгийн шилдгээр шалгаруулсан. TikTok ч үүнийг дахин шүүмжилж, гоо сайхны мэргэжилтнүүд магтсан” аж.
Дизайнерын орлого өнгөрсөн жилийнхээс 26 хувиар өсөж, эргэлт нь £112.7 сая, татварын өмнөх ашиг нь £2.2 сая болсон байна. Викториа 2019 онд өөрийн гоо сайхны брэнд Victoria Beckham Beauty-г нээснээс хойш уруулын будаг, маскнаас эхлээд олон бүтээгдэхүүн гаргажээ.
Эх сурвалж: DAILY MAIL













































































