Анжелина Жоли, Брэд Питт нарын хүү Мэддокс өөрийн мэргэжлийн ажилд эцгийнхээ овгийг ашиглахаа больж, эгч дүүсийнхээ жишгийг дагажээ.
Өдгөө 24 настай жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж буй Мэддокс нь Жоли, Питт нарын зургаан хүүхдийн нэг юм.
Жоли, Питт нар 2006 онд өөрсдийг нь дотно харилцаатай гэх цуурхлыг няцааж байжээ. Сонин хэвлэл “Бранджелина” хэмээн тэднийг нэрлэдэг байсан бөгөөд сүй тавьснаасаа хойш хоёр жилийн дараа 2014 онд гэрлэж, 2016 онд салсан шалтгаанаа “зөрчилдөөн” гэж тайлбарласан байдаг.
Анжелина Жоли 2002 онд Камбож улсаас хүү Мэддоксыг өргөж авсан. Тэр үед Жоли өөрийн хоёр дахь нөхөр болох Билли Боб Торнтонтой гэрлэсэн байсан аж.
Брэд Питт 2006 онд Мэддокс болон Жолигийн өргөж авсан охин Захарагийн овгийг Жоли-Питт болгон өөрчилж байжээ.
Жоли 2022 онд Питтыг хүчирхийллийн хэрэгт буруутгасан. Питт Жолиг толгойгоор нь угаалгын өрөөний хана мөргүүлж, мөн хүүхдүүдийн нэгийг боосон, нөгөөд нь гар хүрсэн гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгасан ч яллах шийдвэр гаргаагүй байна.
Питтын өмгөөлөгч Энн Кайли хэлэхдээ “Брэд бүх хариуцлагыг эхний өдрөөс л хүлээсэн. Гэхдээ хийгээгүй хэрэгтээ хариуцлага хүлээхгүй. Тэр олон нийтийн халдлага, ташаа мэдээллийг хүлээж авсан” гэжээ.
Одоо Мэддокс гурван хүүгээс анх удаа эцгийнхээ овгоос татгалзаж, зөвхөн Мэддокс Жоли гэж нэрлэгдэх болсон байна. Захара, Шилох, Вивиен нар ч сүүлийн жилүүдэд овгоосоо татгалзжээ. Тэд мөн Пакс (22), Нокс (17) нарыг өсгөдөг.
Мэддоксийн овгоосоо татгалзсан нь анх Анжелина Жолигийн “Couture” киноны үйлдвэрлэлийн тэмдэглэлд Мэддокс Жоли гэж бичигдсэнээр илэрсэн. Канадын Торонто олон улсын кино наадмаар ийн танилцуулсан аж. Одоо тус кино Францын кино театруудад гарч, Мэддоксийн нэр дахин Мэддокс Жоли хэмээн бичигдсэн байна.
Мэддокс тус киноны туслах найруулагчаар ажиллажээ. Жоли уг кинонд Максин Уокер нэртэй Америкийн кино найруулагчийн дүрд тоглож, Парисын төсөөллийн загварын шоуг зохион байгуулах үйл явдлыг дүрээрээ харуулж байгаа аж.
Өмнө нь Мэддокс Жолигийн 2024 оны “Maria” киног бүтээсэн туслах продакшнтай ажиллахдаа Жоли-Питт овогтой байжээ. Мэддоксийн нэрийг албан ёсоор өөрчилсөн эсэх тодорхойгүй байна.
Анжелина Жоли дараагийн удаа “Anxious People” комедид The White Lotus-ын Аими Лу Вуд, Shrinking киноны Жейсон Сегел, мөн Карол Кейн, Стефани Аллинн, Жоанна Сканлан, Ленни Жеймс, Жессика Ганнинг зэрэг жүжигчидтэй хамт тоглох аж. Энэхүү киноны зохиолыг 2019 оны Фредрик Бакмангийн нэртэй романаас сэдэвлэсэн байна.
Брэд Питтын төлөөлөгч дээрх асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцахаас татгалзсан бол UNILAD агентлаг Анжелина Жолигийн төлөөлөгчтэй холбогджээ.
Эх сурвалж: UNILAD













































































