ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёрдугаар сарын 27-нд мэдэгдэж, Киевийн хэлэлцээний байр суурьд ямар ч чухал өөрчлөлт ороогүй гэжээ.
Кремлийн төлөөлөгч “Одоогийн байдлаар Киевийн эрх баригчдын байр суурьд ямар нэг чухал өөрчлөлт гарсан гэж хэлэх аргагүй байна”
гэж онцолжээ.
Тэрбээр “нэмээд, “Украинд энх тайвныг тогтоох хэлэлцээ гуравдагч талын форматаар үргэлжилнэ” гэж нэмж мэдэгдсэн байна. Дараагийн хэлэлцээнд ОХУ, АНУ, Украины төлөөлөгчид оролцох аж.
Өмнө нь Женев хотод Украин болон АНУ-ын хооронд хоёр талын хэлэлцээ болсон. Украины талаас мэдэгдсэнээр, уулзалтын үеэр эдийн засгийн дэмжлэг, сэргээн босголт, урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын механизмыг нарийвчлан хэлэлцэх байсан гэжээ.
Хэлэлцээ эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Киевийн эрх баригчид нэг сарын дотор энх тайвныг тогтоохыг шаардсан гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: AIF












































































