Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 28-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР












































































