Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ)-ын гүйцэтгэх захирал Бёрге Бренде Эпштейнтэй холбоотой байж болзошгүй асуудлаар тус форумд явуулсан бие даасан мөрдөн шалгалтын улмаас огцорсноо мэдэгдэв.
Америкийн санхүүч агсан Жеффри Эпштейн нь насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж, 2019 онд шоронгийн камертаа амиа хорлосон талаар Reuters агентлаг 2026 оны хоёрдугаар сарын 26-нд мэдээлсэн.
АНУ-ын Хууль зүйн яам өмнө нь Бренде Эпштейнтэй гурван удаа оройн зоог хамт барьсан бөгөөд цахим шуудан, текст мессэжээр харилцаж байжээ.
Бренде мэдэгдэлдээ “Нухацтай бодсоны эцэст би Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн, гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцрох шийдвэр гаргалаа. Энд өнгөрүүлсэн 8 жил хагасын хугацаа маш үр дүнтэй байлаа.
Би хамтран ажилласан хамтрагчид, түншүүддээ талархаж байна. Одоо Форумын чухал ажилд саадгүй үргэлжлэх цаг гэж үзэж байна” гэжээ.
Түр даргыг томилжээ
Бренде Эпштейнтэй анх уулзсан 2018 оноос өмнө түүний хуучин гэмт хэрэг болон үйлдлийн талаар мэдээгүй байсан бөгөөд илүү нарийн шалгалт хийх ёстой байсан гэж харамсаж буйгаа илэрхийлжээ.
ДЭЗФ-ын бусад дарга нар болох Андре Хоффман ба Ларри Финк тусдаа мэдэгдэл гаргаж, Брендед хамаарах бие даасан шалгалт дууссан, нэмэлтээр сэжиг илрээгүй гэж мэдэгдэв. Түр даргаар Алоис Цвингги томилогдсон ба ДЭЗФ-ын туслах зөвлөл удирдлагын шилжилтийг хянаж ажиллах аж.
Бёрге Бренде ДЭЗФ-ын даргын албан тушаалыг 2017 оноос хойш хашжээ.
Эпштейны хэрэг ба материалыг нийтлэх
Америкийн санхүүч агсан Жеффри Эпштейн 2008-2009 онд биеэ үнэлэлт зохион байгуулсны төлөө шийтгэл эдэлж байжээ. 2019 оны долдугаар сарын 6-нд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргээр баривчлагдсан ба наймдугаар сарын 10-нд Манхэттений шоронд байхдаа амиа хорлосон. 2025 оны арванхоёрдугаар сард Эпштейны хэрэгт холбоотой анхны баримтууд нийтэд дэлгэгдсэн.
АНУ-ын Хууль зүйн яам 2026 оны нэгдүгээр сарын 30-нд “Эпштейны файлууд” нэртэй 3 сая гаруй баримт бичиг, 2000 видео бичлэг, 180 мянга орчим зураг нийтэлжээ.
Өмнө нийтлэгдсэн баримтуудаас Эпштейн зарим алдартай хүмүүстэй холбоотой болох нь илэрсэн. Тухайлбал, Британийн ханхүү Эндрю уг хэргээр титмээ алдсан.
Мөн JPMorgan банк олон жилийн турш Эпштейны үйлчилгээгээр үйлчилсэн учир хохирогчдод 290 сая ам.долларын нөхөн төлбөр төлжээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр, хэргийн улмаас хохирогчдын тоо 1200 гаруй байжээ.
Эх сурвалж: DW












































































