“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулав.
Тус компани өнгөрсөн онд 30.2 сая тонн нүүрс олборлосноос 27.6 сая тонныг нь борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан ч 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, Нүүрс тээврийн конвейер зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулан, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.













































































