Сүүлийн өдрүүдэд 2026 оны хоёрдугаар сарын 27-нд Сар, Сугар, Бархасбадь гурвалсан давхцал үүсгэж, “огторгуйн инээмсэглэл” үзэгдэл харагдана гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Энэ мэдээлэл үнэн үү?
Одон орон судлалын албан эх сурвалжуудын мэдээллээр 2026 оны 2-р сарын 27-нд Сар ба Бархасбадь гариг тэнгэрт ойрхон байрлаж, давхцал (conjunction) үүсгэнэ. Энэ нь Дэлхийгээс харахад хоорондоо нэлээд ойр, тод харагдах оптик үзэгдэл аж.
Харин Сугар гариг яг энэ өдөр Сар, Бархасбадьтай нэгэн зэрэг “гурвалсан” нарийн давхцал үүсгэнэ гэсэн баттай нотолгоо одоогийн байдлаар байхгүй юм байна.
“Огторгуйн инээмсэглэл” хэмээх нэршил нь шинжлэх ухааны албан ёсны нэр томъёо биш, харин олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэг, дүрслэлийн утгатай нэршил ажээ. Ийм төрлийн үзэгдэл нь олон гариг, Сар хоорондоо ойролцоо харагдсанаас үүдэн хүмүүний нүдэнд инээмсэглэл мэт дүрслэл үүсгэж харагддагтай холбоотой юм байна.
Одон орончдын үзэж буйгаар, өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 27-нд Сар ба Бархасбадь гаргийн давхцал бодитоор ажиглагдах аж. Харин Сугар гариг оролцсон яг нарийн гурвалсан давхцал гэж шинжлэх ухааны үүднээс баталгаатай мэдээлэл хараахан алга. Гэсэн ч тухайн орой шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэй, анхаарал татахуйц одон орны үзэгдэл харагдах бүрэн боломжтойг шинжээчид өгүүлж байна.
Эх сурвалж: NASA, SKY & TELESCOPE, BBC













































































